Хятад улс гадаадад улам нээлттэй болно

2018-09-24 16:29:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан ном нийтэлж, Хятадын байр суурийг тодорхойлж тэмдэглэхдээ: Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байхаа гүнзгийрүүлнэ. Өөрчлөлт, нээлттэй байдал нь Хятадын үндсэн бодлого бөгөөд Хятадын хөгжлийг ахиулж буй хөдөлгөгч хүч юм гэжээ. 

Цагаан номд: Хятад улсын өөрчлөлт хийх чиглэл өөрчлөгдөхгүй, харин улам гүнзгийрнэ. Хятадын гадаадад нээлттэй хаалга ч улам том нээгдэнэ. Хятад улс нэгэнт байршуулсан хэмнэлээр өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөнө. Мөн хуулийн засаглалыг бүх талаар ахиулж, социалист хуулийн засаглал бүхий улс орон байгуулна. Хятад улс эх баялгийг зохицуулахад зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг ахиулж, засгийн газрын үйлдлийг улам сайн хэрэгжүүлж, өрсөлдөөнийг дэмжин, монопольчлолыг эсэргүүцнэ гэжээ. 

Цагаан номд: Хятад улс дэлхийн бусад олон оронтой адил улс орныхоо нөхцөлд тохирсон эдийн засгийн арга хэлбэр, хөгжлийн замаа сонгоно. Хятад улс хөгжиж байгаа орны хувьд өдий төдий асуудал байгаа нь дамжиггүй. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх замаар тэргүүний туршлагаас суралцан, механизм, тогтолцоо, бодлогоо улам боловсронгуй болгоно. Хятад улс өөрийн үйл хэргээ сайтар хийж, инновацаар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги хэрэгжүүлж, орчин үеийн эдийн засгийн системийг түргэн байгуулж, эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулна гэжээ. 

Цагаан номд: Хятад улс дэлхийн олон оронтой Хятадын хөгжлийн шинэ боломжийг хуваалцахад бэлэн байна. Хятад улс өндөр түвшиний худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбарчлах бодлого хэрэгжүүлнэ. Мөн зах зээлд ороход дотоодын иргэдтэй адил хөнгөлөлт үзүүлэх бөгөөд сөрөг жагсаалтын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж, зах зээлд орох зөвшөөрлийг улам чөлөөтэй болгон, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөтгөж, улам дээд түвшиний нээлттэй эдийн засгийг хөгжүүлнэ. Улам их татах хүчтэй хөрөнгө оруулалтыг орчныг бий болгож, хөгжин дэвшихээр хичээж буй аливаа улс оронтой хамт хөгжин, хөгжлийн үр шимийг хуваалцахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ