Ван И Суринам улсын ерөнхийлөгч Боуте Рсетэй уулзав

2018-09-24 16:50:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 23-нд Варамарибо ордонд Суринам улсын ерөнхийлөгч Десире Делано Боуте Рсе Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-тай уулзжээ. 

Боуте Рсе: Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцан итгэлцэл эрчимжиж, хамтын ажиллагаа урагштай ахиж байна. Суринам улс нэг Хятадын бодлогыг эрс баримталж, Хятадын талын урт хугацааны турш харамгүй тусламж дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Хоёр орны дэд бүтцийн барилга байгуулалт, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө Суринамын засгийн газар хичээж байна. Суринамын тал “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлэн идэвхтэй дэмжиж оролцоно гэжээ. 

Ван И: Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай 3 удаа уулзаж, олон нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн чигийг тогтоож өгсөн билээ. Хятад, Суринам олон улсын олон чухал асуудлаар ойролцоо байр суурьтай. Суринам Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг анхнаас нь дэмжиж оролцсонд баяртай байна. Хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлэхээр үндэс болгож, Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулахаар хөдөлгөгч хүч болгон, хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ