Нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрсэнгүй

Уртнасан 2018-09-24 17:14:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд Алжирт Саудын Арабын Эрчим хүчний яамны сайд Халид Аль-Фалих: Нефть үйлдвэрлэгч орнууд нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй гэжээ.

Мөн өдөр Алжирт нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон ОПЕК-ийн бус нефть үйлдвэрлэгч орнуудын сайдын хэмжээний хяналтын зөвлөлийн X хурал босон юм. Хуралд Аль-Фалих: Одоо нефть үйлдвэрлэгч орнуудын эн түрүүнд тавьж буй зорилт бол олон улсын нефтийн үнийг тогтвортой байлгах явдал юм. Олон улсын нефтийн үнийг баррель тутамд 80 ам.доллар орчимд байлгах нь нефть үйлдвэрлэгч, хэрэглэгч орнуудад бүгдэд нь ашигтай. Зохистой  бодлого явуулах замаар олон улсын нефтийн зах зээлийн нийлүүлэлтийн хангалттай байдлыг баталгаажуулж болно гэжээ.

АНУ 11-р сард Ираны нефтийн экспортод хориг тавихаар төлөвлөж байна. Нефть үйлдвэрлэгч орнууд үйлдвэрлэлээ өсгөхгүй бол хориг тавьснаас үүдэх нефтийн нийлүүлэлтийн хоосон орой зайг нөхөж чадахгүй бөгөөд олон улсын нефтийн үнэ нэмэгдэнэ гэж зарим шинжээчид үзэж байна. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, олон улсын нефтийн үнэ дэндүү өндөр байна хэмээгээд ОПЕК-ийн гишүүд зэрэг нефть үйлдвэрлэгч орнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ