Худалдааг ивээх үзэл Хятад, Америкийн худалдааны харилцаанд ноцтой нөлөөлж байна

Уртнасан 2018-09-24 17:17:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны нийтэлсэн “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан номд, Америкт зах зээлийн өрсөлдөөнийг мушгисан, шударга худалдаанд саад болсон, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг эвдсэн хөрөнгө оруулалт, худалдааны хязгаарлалтын олон бодлого, үйлдэл байгаа нь зарчимд суурилсан олон талт худалдааны тогтолцоог хохироож, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хэвийн хөгжилд ноцтой нөлөөлж байна гэжээ.

Цагаан номд, Америкийн их хэмжээний хяналтын бодлого нь шударга өрсөлдөөний зарчмаас няцаж, бусад орны бараа бүтээгдэхүүнийг гадуурхан, өөрийн эрх ашгаа бодох үзэл, ивээх үзлийн илэрхий чиг хандлагатай байна. АНУ хууль тогтоох замаар бусад орны бүтээгдэхүүнийг худалдан авахыг шууд буюу дам хязгаарлаж, бусад орны аж ахуйн нэгжүүдэд шударга бусаар хандаж байна. Хятадын компаниуд үүний гол хохирогч нь юм гэж тэмдэглэжээ.

Цагаанд номд: АНУ үндэсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг хэтрүүлэн хэрэглэсний гол хохирогчийн нэг нь Хятадын компани юм. 2013-2015 онд, Америкийн Гадаадын хөрөнгө оруулалтын комиссоос эдийн засгийн 39 цогцын 387 удаагийн арилжааг хянан шалгаснаас Хятадын компанийн хөрөнгө оруулалтын арилжааг нийт 74 удаа шалгасан нь 19 хувийг эзэлж, шалгуулсан орнуудын жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлжээ. Сүүлийн жилүүдэд Америкийн тал Хятадын компанийн хөрөнгө оруулалтаас татгалзсан буюу хориглосон бүртгэлээс үзвэл, Америкийн Гадаадын хөрөнгө оруулалтын комиссоос Хятадын хөрөнгө оруулалтад хандсан хяналт шалгалтын цар хүрээ хагас дамжуулагч, банк санхүүгийн салбараас хүнсний үйлдвэрлэлийн салбар хүртэл өргөжсөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ