Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааныг үндсээр нь шийдвэрлэх ёстой

2018-09-24 20:49:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
9-р сарын 24 бол Хятадын уламжлалт Тэргэл   сарны баяр юм. Мөн өдөр, Хятад улс “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны   маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан ном нийтэлж, Хятад,   Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны харилцан ашигтай хамтаар   хожих мөн чанарт дүн шинжилгээ хийжээ. Мөн 301 тоот шалгалтын тайлан гэгчээр   Хятадыг бодит бусаар шүүмжлэл хийснийг зэмлэж, Хятад, Америкийн эдийн засаг,   худалдааны маргааны талаар Хятад улсын бодлого, байр суурийг тодорхойлжээ.
Худалдааны маргааныг улам олон хүн   эсэргүүцэж буйг АНУ-ын засгийн газар үл ойшоон, худалдааны дайныг шат өсгүүлж,   дэлхийн эдийн засгийн сэргэлтэд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа ийм нөхцөлд,   Хятадын засгийн газар энэ цагаан номыг нийтэлж, бодит үнэнийг тодорхойлох нь   олон улсын хамтын нийгэмлэгийн Хятад Америкийн эдийн засаг худалдааны маргааныг   объектив, ухаалгаар ойлгож, Хятад, Америкийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж,   хамтын ажиллагааг дэмжин, санал зөрөлдөөнөө тогтоон барих талаар Хятадын талын   дэвшүүлсэн санал санаачилга, байр суурийг цаг тухайд нь ойлгох гэсэн шаардлагад   нийцсэн байна.
36 мянган үгтэй тус цагаан номд маш их тоо   баримт, жишээ, хүснэгт хавсаргасан бөгөөд дийлэнх нь АНУ-ын засгийн газрын   салбар, үндэстэн дамнасан корпорац, дэлхийд нэртэй судалгааны байгууллага,   эрдэмтдийн судалгааны бүтээлийг ишилснээр хамруулснаар маш их итгүүлэх хүчинтэй   болсон юм.
Цагаан ном оршил, үндсэн хэсэг хэмээх хоёр   хэсгээс бүрдсэн, үндсэн хэсгийн агуулгад 3 талын мэдээллийг уламжилжээ.  
Нэгт, Хятад, Америкийн эдийн засаг,   худалдааны харилцааны бодит байдлыг тодорхойлж, Америкийн худалдааг ивээх үзэл,   дээрэнгүй үзлийн хор хөнөөлд шинжилгээ хийсэн байна.
Америкийн тал Хятадтай худалдааны маргаан   үүсгэсний нэг гол шалтаг бол хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын   ажиллагаанд “Хятад улс илүү ашиг олж, Америкт алдагдалтай байна” хэмээн үзэж,   “шударга худалдаа”, “адилхан нээлттэй” байхыг шаардсан юм. Цагаан номд, БНХАУ,   АНУ-ын худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт зэрэг талаар, ихээхэн тоо баримт   ашиглан хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талдаа   ашигтай, харин аз үзсэн тоглоом биш гэдгийг тодорхойлж “Америкийн алдагдалтай   гэдэг онол”-д хариулт өгсөн юм. Мөн Америкийн талын 301 тоот шалгалтын тайланд   Хятадад явуулсан “хоёр талын худалдаа тэнцвэргүй”, “шударга бус худалдаа”,   “технологийг албадан шилжүүлсэн” гэх мэт буруу шүүмжлэлийг няцаасан байна.  
Хоёрт, цагаан ном БНХАУ, АНУ-ын эдийн   засаг, худалдааны маргааны асуудлаарх Хятад улсын байр суурь, олон улсын   харилцааны тухай Хятадын үзэлтийг тодруулжээ.
Америкийн Хятадад чиглүүлсэн худалдааны   маргаан үүссэн хагас жилийн турш, Хятадын байр суурь тодорхой, өөрчлөгдөхгүй,   эрс бат байгаа юм. Цагаан номд, Хятад улс үндэсний нэр хүнд, үндсэн эрх ашгаа   чухалчлах, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл саруул   хөгжлийг тууштай дэмжих, олон талт худалдааны системийг өөрчлөн боловсронгуй   болгох, өмчийн эрх, оюуны өмчийн эрхийг баталгаажуулж, Хятад дахь гадаадын   бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн,   нээлттэй байдлаа өргөтгөх, бусад хөгжингүй орнууд, хөгжиж буй олон орнуудтай   харилцан ашигтай хамт хожих хамтын ажиллагааг баримталж, хүн төрөлхтний хувь   заяаны хамтын цогц байгуулахыг баримтлах зэрэг агуулгыг бүх талаар, системтэй   тодорхойлсон байна.
Гуравт, Хятад, Америкийн эдийн засаг,   худалдааны маргааны асуудлыг зохистой зохицуулах арга замыг дэвшүүлсэн байна.  
Цагаан номд: Хятад, Америк хоёр орны эдийн   засгийн хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоо өөр тул эдийн засаг худалдааны   маргаан гарах нь зайлшгүй хэрэг юм. Харин хамгийн чухал нь харилцан итгэлцлээ   хэрхэн нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа дэмжин, санал зөрөлдөөнөө   тогтоон барьж чадах эсэхэд байгаа юм гэж үзсэн   байна.
АНУ-ын засгийн газар худалдааны маргааныг гүнзгийрүүлж байгаа   нь гаалийн татвар нэмснээс үүдэлтэй дарамтыг хоёр талдмэдрүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин холбоос, эдийн   засгийн сэргэлтэд ихээхэн дарамт учруулна.   Цагаан номд, Хятад, Америкийн худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн   тогтвортой байдал, хөгжил дэвшил, дэлхийн энх тайвантай холбоотой учир зөв   зохицуулах ёстой. АНУ-тай нэг чиглэлээр урагшилж, тэнцвэртэй, уужуу, хамтдаа   ашиг олсон Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны шинэ дэг журам тогтооход   Хятад улс бэлэн байна. Хятад улсын хэлэлцээний хаалга үргэлж нээлттэй байх   болно. Хэлэлцээ хийхэд харилцан хүндэтгэж, харилцан эрх тэгш, эргэж буцахгүй,   амлалтаа биелүүлэх угтвар нөхцөлтэй байх хэрэгтэй. Гаалийн татварын заналхийлэл   дор байж болохгүй. Мөн Хятадын хөгжлийн эрхийг хохироож болохгүй. Эдгээр зарчим   Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааныг зохицуулах зөв зам юм   гэжээ.
Худалдааны маргаанд ялагч гэж үгүй.   Асуудлыг үнэхээр шийдвэрлэе гэвэлэнэ цагаан номыг уншиж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдаа дээд хэмжээнд харилцан нөхөж,   дээд хэмжээнд уялдаатай, харилцан ашигтай хамтдаа ашиг олох харилцаа болохыгухаалгаар, бүх талаар ойлгож, ард түмнийхээ аз жаргалыг бодолцон, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны   маргааныг зохицуулах зөв замд буцаж оруулах явдал юм.

Их уншсан

холбоотой мэдээ