Мансууруулах бодисын эсрэг хүчтэй арга хэмжээ авах ёстой

Уртнасан 2018-09-25 10:10:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: Дэлхийн мансууруулах бодисын асуудал “хүмүүсийг цочирдуулж” байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэ ээдрээтэй асуудлыг зохицуулахын төлөө хүчтэй арга хэмжээ авах ёстой гэжээ.

А.Гутерриш мөн өдөр НҮБ-ын “Дэлхийн мансууруулах бодисын эсрэг дэлхий нийтээр арга хэмжээ авахыг уриалах” дээд зиндааны хуралд хэлэхдээ: Мансууруулах бодис, мансууруулах бодис хэрэглэх асуудал “ямар ч цагт гарч болзошгүй.” Олон улсын хамтын нийгэмлэг даруй арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ. 

Гутерриш: Дэлхийн хэмжээнд опиум, кокайны үйлдвэрлэл шинэ рекорд тогтоолоо. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 31 сая хүн мансууруулах бодис хэрэглэсний улмаас зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болж, жилд ойролцоогоор 450 мянган хүн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх буюу мансууруулах бодисын хамаатай эрүүл мэндийн асуудлаар амиа алдаж байна гэжээ.

Тэрээр: Энэ ээдрээтэй асуудлыг зохицуулахын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Эн тэргүүнд мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах болон мансууруулах бодисын наймаалагчдад цохилт өгч, хил дамнасан хамтын ажиллагаагаа сайтар өрнүүлж, мансууруулах бодисын наймаачдыг мөрдөх, мансууруулах бодис худалдах сүлжээг устгах ёстой. Хоёрт, шаардлагатай хүмүүсийг эмчлэх явдлыг баталгаажуулах ёстой гэжээ.

 

Их уншсан

холбоотой мэдээ