Ван И Тажикстаны гадаад харилцааны сайдтай уулзав

2018-09-25 10:17:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 24-нд, Нью-Йорк хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох үедээ Тажикстаны Гадаад харилцааны сайд Мухридинтай уулзав.

Ван И: Тажикстаны талтай хамтдаа хичээж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад, Тажикстаны стратегийн бүх талын түншийн харилцааг ахиулж хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Тажикстан улс албан ёсоор CICA буюу Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хуралын дарга орон болсон явдалд баяр хүргэн дэмжиж байна. Тажикстаны удирдлага, талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд ирэх оны Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Мухридин: Тажикстан Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хэзээд гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгоно. Хоёр орны дээд давхаргын харилцааг нягтруулж, олон салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Хятадын талтай уялдаа холбоогоо нягтруулж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хуралын дарга орны үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэхэд Тажикстаны тал бэлэн байна гэжээ.


 


 


 

Их уншсан

холбоотой мэдээ