Оросын онгоц Сирид буудуулсан хэргээр ярилцав

2018-09-25 10:19:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд,  Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьж, Оросын цэргийн онгоц Сирийн агаарын хамгаалалтын системийн пуужинд өртсөн хэргээр санал солилцжээ.

Израйлийн ерөнхий сайдын тамгын газрын нийтэлсэн мэдэгдэлд: Израйлийн батлан хамгаалах армийн нийтэлсэн мэдэгдэл үнэн гэдгийг Нетаньяху итгэж байна. Оросын цэргийн онгоц буудуулж унасан нь Сирийн арми, Сирийн хилд үйл ажиллагаа явуулж буй Ираны цэргийн хүчинтэй холбоотой юм гэжээ. Кремлийн ордны сайтын нийтэлсэн мэдээнээс үзвэл, Израйлийн агаарын армийн Сирид чиглүүлсэн үйл ажиллагаа Оросын цэргийн онгоц Сирийн засгийн газрын армийн пуужинд өртсөний гол шалтгаан юм гэж Путин илэрхийлсэн байна.    

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ