АНУ, БНСУ-ын удирдагчид Солонгосын хойгийн асуудлаар ярилцав

2018-09-25 10:25:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 24-нд Нью-Йорк хотноо АНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Же Ин нар уулзалт хийв. Мун Же Ин Трампт БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтын үр дүнг танилцуулж, тэд удалгүй болох АНУ, БНАСАУ-ын удирдагчдын 2 дахь уулзалтын төлөвлөгөөний тухай ярилцсан байна.

Америкийн Цагаан ордон мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ: Мун Же Ин Трампт энэ сарын эхээр Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үр дүн, мөн Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг онцолсон тухай амлалтыг танилцуулсан гэжээ.

Мэдэгдэлд, Мун Же Ин, Ким Жон Ун нар БНСУ, БНАСАУ-ын тэргүүн нарын 3 дахь уулзалтыг амжилттай хийснийг Трамп сайшаасан гэжээ. Трамп: Солонгосын хойгийг бүрмөсөн, бүрэн шалгаж болохуйц цөмийн зэвсэггүй болгох нь Америк, Өмнөд Солонгосын хамтын зорилт бөгөөд үүний төлөө их юм хийх ёстой гэжээ.

Хоёр орны удирдагчид одоо БНАСАУ-д хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үргэлжлүүлж, цөмийн зэвсэггүй болгох нь Солонгосын хойгийн эдийн засгийн хөгжил, урт удаан хугацааны энх тайвныг тогтоох цорын ганц арга зам гэдгийг Умард Солонгост хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар санал нэгдсэн гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ