Д.Трамп, Кин Жон Ун нар уулзаж магадгүй

2018-09-25 10:28:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 24-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп: Миний бие удалгүй БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай хоёр дахь удаагаа уулзаж магадгүй гэжээ. 

Мөн өдөр Нью-Йоркод Трамп НҮБ-ын “Дэлхийн мансууруулах бодисын асуудалд үйл ажиллагаа явуулахыг уриалах” дээд хэмжээний хуралд оролцсон юм. CNN-ийн мэдээлснээр, тэрээр хурлын өмнө хэвлэлд хандан “Бид удалгүй хоёр дахь уулзалтаа хийж магадгүй” гэж хэлжээ. 

Д.Трамп: Кин Жон Ун надад өгсөн захиандаа хоёр дахь уулзалт хийхийг шаардсан. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпео бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ оны байдал урьдынхтай адилгүй байна гэжээ. 

Помпео мөн өдөр Нью-Йоркод болсон хэвлэлийн бага хуралд: Удалгүй Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт болно гэдэгт найдаж байна. Би удалгүй Пёньян хотод айлчилж, хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл ажлыг хийх болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ