Зөвшилцөл хэзээ хийх нь Америкийн талаас шалтгаална гэв

2018-09-25 15:21:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зөвшилцөл хэзээ хийх нь Америкийн талаас шалтгаална гэв

25-нд Бээжинд Хятадын Худалдааны яамны дэд сайд бөгөөд Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь хэлэхдээ: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний зөвшилцлийг хэзээ эхлүүлэх нь зөвхөн Америкийн талаас шалтгаална гэжээ.

Ван Шөүвэнь: Хэлэлцээр зөвшилцлийг үр дүнтэй болгоё гэвэл юуны өмнө заавал эрх тэгш, харилцан хүндэтгэсэн байр суурьтай байх ёстой. Одоо Америкийн тал худалдааны асар их цар хүрээтэй хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж, бусдыг шахан сүрдүүлснээр хэлэлцээр, зөвшилцөл эрх тэгш биш байгаа. Мөн хэлэлцээр, зөвшилцөл заавал үнэнч байж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Хятад, Америкийн дээд хэмжээний зөвшилцөл нэгэнт дөрвөн удаа явагдсан. Эдгээр зөвшилцлөөр цөөнгүй нийтлэг ойлголтод хүрч, хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлсэн. Гэвч Америкийн тал байр сууриа байнга өөрчилж, тэдгээр нийтлэг ойлголтыг орхин, худалдааны хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлснээр, хэлэлцээр цааш үргэлжлэх аргагүй болсон юм гэжээ.

Тэрээр: Зөвхөн үнэнч байж, хэлэлцээрийн явцад эрх тэгш байж, амлалтаа биелүүлбэл хэлэлцээрээр гарц хайж болох юм хэмээн цохон тэмдэглэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ