Хятад улс худалдааны дайны эрсдэлийг хазаарлан барьж чадна

2018-09-25 15:25:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Бээжинд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лянь Вийлян: Америкийн тал Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хурааж байгаа нь Хятадын эдийн засагт шууд буюу дам нөлөө учруулна. Гэвч цогцоор нь авч үзвэл, энэ нөлөөнөөс зайлсхийж чадахгүй ч эрсдэлийг хазаарлан барьж чадна. Хятадын эдийн засаг дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөн чанартай хөгжих замаар энэ нөлөөг даван туулж чадна гэжээ. 

Лянь Вийлян: Ноднин Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 12.7 их наяд ам.доллар, экспорт 2.26 их наяд ам.долларт хүрсэн. 200 тэрбум доллар Хятадын нийт экспортын 8.8 хувийг эзэлж байна. Боловсруулах аж үйлдвэрийн нөлөөг бодолцвол нэмүү өртөгт улам багаар нөлөөлнө. Хятадын эдийн засгийн нэг онцлог гэвэл аж үйлдвэрийн төрөл зүйл бүрэн, олон ургалч, өөр өөр салбар хоорондоо харилцан нөхвөрлөж, орлуулж болох учир гадны нөлөөг даван туулахад уян хатан байх болно гэжээ. 

Тэрээр: Үүнээс гадна Хятад улс 1 тэрбум 400 сая хүн амтай, хөгжингүй орнуудын ерөнхий хэмжээнээс илүү байна. Мөн хүн нэг бүрийн ДНБ-ын хэмжээ 9000 ам.долларт хүрч байгаа тул хэрэглээг шат ахиулах орон зайтай, дотоодын зах зээл асар их нөөц боломжтой юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ