Ван И Америк Хятадын харилцааны үндэсний комисс, Америк Хятадын худалдааны комиссын албаны хүмүүстэй уулзав

Уртнасан 2018-09-25 16:17:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 24-нд   Нью-Йорк хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Америк   Хятадын харилцааны үндэсний комисс, Америк Хятадын худалдааны комиссын албаны   хүмүүстэй уулзаж, Хятад Америкийн харилцаа, Хятад Америкийн эдийн засаг,   худалдааны хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцжээ.

Ван И: Хятад бол хөгжиж буй хамгийн   том орон, Америк бол хамгийн том өндөр хөгжилтэй орон юм. Дэлхийн хамгийн том   хоёр эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд   хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь манай хоёр орон, хоёр ард түмэнд   маш чухал төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахад   зайлшгүй хэрэгтэй юм гэжээ.

Тэрээр: Сүүлийн үед АНУ-ын зүгээс   БНХАУ-д хандсан бодлогод өрөөсгөл тал илэрхий гарч, эдийн засаг, худалдаа,   аюулгүй байдал зэрэг салбарт Хятад улсыг удаа дараа учир шалтгаангүй зэмлэн,   зориуд сөргөлдөөн рүү түлхэж, хоёр орны харилцааг хөндийрүүлж байна. Энэ бол   бодит үнэнд нийцэхгүй, хариуцлагагүй алхам юм. Хятадын тал ямагт Хятад, Америк   хоорондын ямарваа асуудлыг эрх тэгш, илэн далангүй яриа хэлцлээр зохицуулах арга   зам олох байр суурийг баримталдаг юм гэжээ.

Ван И: Хятад улс худалдааны   ашиг хөөцөлдөх зорилгогүй, мөн худалдааны тэнцвэргүй асуудлыг зөвшилцлөөр   зохицуулахад бэлэн байна. Гэхдээ эрх тэгш, итгэл найдвараар үндэс суурь болгох   ёстой. Сүрдүүлэг, дарамтын дор хэрхэвч хэлэлцээ хийхгүй. Америкийн тал шинэ   ээлжийн яриа хэлцийн өмнөхөн ганц талаас улам их цар хүрээтэй татвар авах арга   хэмжээ авч эхэлсэн нь асуудлыг зохицуулах зорилгогүй гэдгийг харуулж байна   гэжээ.

Ван И, Америк Хятадын харилцааны   үндэсний комисс, Америк Хятадын худалдааны комиссын албаны хүмүүс Хятад   Америкийн хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө удаан хугацааны турш хичээл   зүтгэл гаргасанд талархал илэрхийлжээ.

Америк Хятадын харилцааны үндэсний   комисс, Америк Хятадын худалдааны комиссын албан тушаалтан: Америк Хятадын сайн   харилцаа хоёр талын үндсэн эрх ашигт нийцнэ. Америкийн аж үйлдвэр, худалдааны   салбарын маш олон хүн гаалийн нэмэлт татвар авах замаар одоогийн асуудлыг   зохицуулахыг дэмжихгүй байгаа. Нөгөө талаа дайсагнагч хүчин болгохыг зорьсон үг   яриа үйлдэл бол бүр ч буруу юм. Одоо Америк, Хятад хоёр тал хэлэлцээгээ   эрчимжүүлж, ойлголцлоо нэмэгдүүлэн, хоёр талт харилцааны хөгжлийн явцад гарсан   асуудлыг зөвшилцлөөр зохицуулах шаардлагатай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ