Салих Мальдивын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүрэв

2018-09-25 19:00:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд,  Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага  хурлын үеэр, Хятадын тал Мальдивын ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж, ноён  Ибрагим Мохамед Салих сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Мальдивын  ард түмний сонголтыг хүндэтгэж, Мальдив улс тогтвортой байдал, хөгжлөө хадгална  гэдэгт найдаж байна гэжээ. 

Мальдивын  сонгуулийн хороо 24-нд ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнг зарлажээ. Сөрөг хүчний эвслээс нэр дэвшсэн Салих 58 хувийн санал авч сонгуульд ялалт  байгуулжээ. 

Гэн Шуан: Хятад Мальдив уламжлалт найрамдалтай. Сүүлийн  жилүүдээс, хоёр орны харилцаа сайн сайхан хөгжлийн хандлагаа хэвээр хадгалсаар  ирсэн бөгөөд хоёр тал “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хүрээнд харилцан  ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, баялаг үр дүнд хүрсэн юм гэжээ.  Ренчинсоо 



Их уншсан

холбоотой мэдээ