4G хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 130 саяд хүрэв

2018-09-27 10:11:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятадын Аж   үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Шинь Гөбин 26-нд Бээжинд болсон 2018   оны Хятадын олон улсын мэдээлэл холбооны үзэсгэлэнгийн үеэр хэлсэн үгэндээ:   Хятад улсын интернет сүлжээний хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, хөдөлгөөнт   холбооны хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлж, 4G хэрэглэгчдийн тоо 1 тэрбум   130 саяд хүрлээ.

 Энэ оны 1-7-р сард Хятадын шилэн кабельд холбогдсон хэрэглэгч   340 саяд хүрч, интернет сүлжээний өргөн зурваст сүлжээнд хамрагдсан хэрэглэгчийн   нийт тоо 87.3 хувьд хүрчээ. Мэдээлэл холбооны хөгжлийг хэвээр хадгалж, сүлжээний   мэдээллийн техник, бодит эдийн засгийн уялдааг ахиулах талаар чухал үүрэг   гүйцэтгэсэн гэжээ.

 
Тэрээр: Хятад улс дээд зэрэглэлийн   тооцоолон бодох техник, ухаалаг технологи, квантын холбоо зэрэг тэргүүний   техникийн салбарын зарим чухал техникийн талаар ахиц гаргах шаардлагатай.   Ялангуяа судалгааны хөрөнгө оруулалт, иновацын алхаагаа түргэтгэж, дижитал эдийн   засгийн гол өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна   гэжээ.
 
 


Их уншсан

холбоотой мэдээ