​Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх хуралд Пэн Лиюань видеогоор үг хэлэв

Д.Хүчитбаатар 2018-09-28 10:00:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2015 оны 9-р сард, Пэн Лиюань НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд болсон “Эмэгтэйчүүд, хүүхдүүд” сэдэвт өндөр зиндааны арга хэмжээнд оролцож буй нь

2015 оны 9-р сард, Пэн Лиюань НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд болсон “Эмэгтэйчүүд, хүүхдүүд” сэдэвт өндөр зиндааны арга хэмжээнд оролцож буй нь

Саяхан Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дахь чуулганы Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх дээд хэмжээний хурал болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлж, эмчлэх ажлын ДЭМБ-ын элч Пэн Лиюань тус салбарт гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдийн төлөөллийн хувиар хурлын нээлтэд видеогоор хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулж хүргэе: 

Эрхэм нөхөд өө, Би сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлж, эмчлэх ажлын ДЭМБ-ын элч Пэн Ли-Юань байна. Энэ удаагийн дээд хэмжээний хурал нээгдэж буйг тохиолдуулж та бүхний амар амгаланг айлтгая.

2007 онд би сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлж эмчлэх ажлын БНХАУ-ын элч, 2011 онд ДЭМБ-ын элч болсон юм. Энэ бол миний ихэд эрхэмлэж явдаг үүрэг хариуцлага билээ. 10-аад жилийн турш, 3-р сарын 24 бүрт би сүрьеэ өвчин ихээр дэлгэрдэг гэр хорооллоор очиж, холбогдох арга хэмжээнд оролцсоор ирлээ.

Энэ жил би Хүбэй мужид очиж, сурагчидтай сүрьеэ өвчний тухай мэдлэг, эрүүл ахуйн тухай санал бодлоо солилцон, хувь хүний ариун цэвэр маш чухал гэдгийг тэдэнд ойлгуулсан билээ. Мөн хөдөө тосгонд очиж, сүрьеэ өвчин тусаад бие нь бүрэн эдгэрсэн хүмүүстэй уулзаж, сүрьеэ өвчнөөс сэргийлж, эмчлэх суртал ухуулгын ажилд идэвхтэй оролцон, өвчинтэй тэмцсэн туршлагаа улам олон хүнтэй хуваалцаарай гэж захисан юм.

Хүбэй мужид байхдаа сүрьеэ өвчнөөс сэргийлж, эмчлэх ажилд гар бие оролцож буй эмч сувилагч нарыг хөхиүлэн дэмжих ёслолд оролцсон. Тэдний ихэнх нь анхан шатанд ажилладаг бөгөөд бүгд янз бүрийн түүхтэй хүмүүс байсан юм.

Одоо та бүхэнд тэдний нэгэнд тохиолдсон явдлыг ярья. Тэр бол Хятадын Сычуань нутгийн өрхийн эмч. Түүний өдөр тутмын ажлын нэг нь сүрьеэ өвчтөнийг асарч сувилах явдал юм. 2008 онд Сычуаний газар хөдлөлтийн үеэр түүний төрсөн нутаг гамшигт хамгийн хүнд нэрвэгджээ. Хэдийгээр ар гэрт нь ноцтой гамшиг тохиолдсон ч, тэр сүрьеэ өвчтэй 540 хүнтэй шууд харилцан, өвчний байдлыг ажиглаж шинжлэхээ орхиогүй байна. Тэр үед газар хөдлөлтийн дараах чичирхийлэл тасрахгүй, аюултай байсан хэдий ч тэр 20 гаруй хоног нааш цааш зорчин өвчтөнүүддээ эм бэлдмэл хүргэж байжээ. Сүрьеэ өвчтэй хүмүүсийн хувьд эм бэлдмэл тасрах нь хамгийн хүнд асуудал юм. Тэр эмч хүний тангаргаа маш сайн биелүүлсэн. Түүний шаргуу зүтгэлийн ачаар одоо 540 өвчтөн бүрэн эдгэрээд байна.

Энд би хэвлэл мэдээллийнхэн, сүрьеэ өвчний эсрэг бүх сайн дурынхан, идэвхтнүүдэд талархал дэвшүүлье. Бид Хятадын үндэсний хэмжээнд сүрьеэ өвчний эсрэг 700 гаруй мянган сайн дурынхантай хамтдаа зүтгэж, хүн амын 75 гаруй хувьд мэдээ мэдээлэл, мэдлэгийг сурталчилсан юм.

Би Хятадын сүрьеэ өвчнөөс сэргийлж, эмчлэх төслийн хэрэгжилт шуурхай байгааг гэрчилж байна. Эмчилгээний нөхцөл боломж бүрдсэнээр улам олон өвчтөнийг цаг алдалгүй эмчилж байна. Зарим нутагт сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажил ядуурлаас ангижруулах төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг болж, энэ өвчний дэлгэрэлт, нас баралтыг үр ашигтай буруулж чадсан юм.

2018 оны 4-р сарын 14-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцох үеэр

2018 оны 4-р сарын 14-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцох үеэр

Би гадаадад айлчлах бүртээ тухайн улс орны сүрьеэ өвчний байдалтай танилцахыг өөрийн хөтөлбөртөө хамруулдаг, ихэнх өвчтөн шаардлагатай эмчилгээний тусламж авч буйг хараад баярлаж явдаг юм. Улс орнуудын төр засаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэжилтэн, сайн дурынхны хамтын хүчин чармайлтаар сүрьеэ өвчнөөс сэргийлж эмчлэх ажил эерэг үр дүнд хүрч байна. Гэвч олон хүнд сорилт хэвээр байна. Үүний нэг жишээ бол олон эм бэлдмэлд тэсвэртэй сүрьеэ өвчин юм. Мөн эмчилгээний аргачлал цөөн, санхүүжилт хүрэлцэхгүй зэрэг нь даян дэлхийн өмнө тулгараад байгаа асуудал билээ.

ДЭМБ “Сүрьеэ өвчнийг хориглох стратеги” хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хамтдаа эрчимжүүлэх цаг боллоо. Тиймээс хүн бүр бидний эгнээнд нэгдэхийг уриалж байна. Бид хамтдаа хүчээ нэгтгэн, сүрьеэ өвчтөнүүдийн амьдралыг өөрчилж, энэ өвчин дэлгэрэхийг хазаарлан зогсоох хэрэгтэй. Эцэст нь энэ удаагийн хурал амжилттай болохыг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Их уншсан

холбоотой мэдээ