Хувь хүний орлогын албан татварын шинэ хууль хэрэгжүүлнэ
Шинээр засвар оруулсан хувь хүний орлогын албан татварын хуулиар, 10-р сарын 1-ий өдрөөс эхлэн хувь хүний орлогын татвараас чөлөөлөх дээд хэмжээг сард 3500 юань байсныг 5000 юань болгож, шинэ тарифын дагуу татвар төлөх юм.
Тус хуульд засвар оруулсны дараа хот сууринд ажил эрхлэгчдийн 44 хувь нь татвар төлдөг байсныг 15 хувь болгож бууруулах юм. Татвар төлөгчдийг цөөрүүлсэн төдийгүй хүн нэг бүрийн татвар төлөх хэмжээг ч багасгасан байна.
Саяхан Сангийн яамны орлогч сайд Чэнь Лихуа хэлэхдээ: Нэг хүний сарын орлого 15000 юань гэж бодвол, одоо хэрэгжүүлж байгаа татварын хуулийн дагуу сар бүр 1870 юаний татвар төлөх шаардлагатай. Гэвч засвар оруулсан албан татварын шинэ хуулиар тооцвол, ердөө 790 юань төлнө. Өнөөгийн болон засвар оруулсны дараах татварын хуулийг харьцуулбал сар бүр 1080 юанийн зөрөө гарч байна гэжээ.
Засвар оруулсан албан татварын хуульд хүүхдийн боловсрол, мэргэжил дээшлүүлэх, эм эмнэлэг, орон сууцны зээлийн хүү, орон сууцны түрээс, өндөр настны тэтгэвэр тэтгэмж зэрэг 6 төрлийн зардлыг татвараас чөлөөлөхөөр болжээ.
Ирэх оны 1-р сарын 1-нээс хөдөлмөрийн хөлс, бичлэгийн шагнал, лиценз ашиглах зардал зэргийг цалин хөлс, шагнал урамшуулалтай нэгтгэн татвар ногдуулах болно. Ренчинсоо