Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

2018-10-04 15:43:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-ээс 7-ны өдрүүдэд БНХАУ-ын 69 дэх үндэсний баяр тохиож, хот хөдөө гэлтгүйгээр хүмүүс үзэмжит газруудаар зугаалж, зарим нь хилийн чанадад зорчин, үндэсний баяраа өөрийнхөөрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

Албаны тоо бүртгэлийн дагуу, зөвхөн 10-р сарын 1-нд гэхэд үндэсний хэмжээнд нийт 122 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 103 тэрбум юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс багцаагаар 7 хувиар нэмэгдэн, сүүлийн үед яригдаж буй “Хятадын хэрэглээний түвшин буурч байна” гэдэгт баттай чанга хариу барилаа.

Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдсэний нөлөөгөөр Хятад улсын эдийн засгийн тогтвортой эргэлтэд хүндрэл тулгарсан гэдгийг албаны тал үгүйсгээгүй ч Хятад улсын хөгжил хэзээд хүнд хэцүү нөхцөл байдлын ард амжилттай гарч ирсэн, ерөөс давж чадахгүй даваа гэж үгүй гэдгийг мөн онцолсон юм. Энэ утгаараа үндэсний баярын дотоод хэрэглээ нь иргэд өөртөө, мөн улс орныхоо хөгжилд илтгэл төгөлдөр байгааг бүрэн харууллаа.

Сүүлийн жилүүдэд Хятад улс олон хүнд хэцүү сорилтуудад тулгарч, өрнөдийн зөнчид Хятадын нэр хүндийг унагахаар оролдож ирсэн. Гэтэл Хятад улс сорилт бүхнийг амжилттай давж, өмнө өмнөхөөсөө илүү сайн, илүү чанартай хөгжиж ирсэн. Гаднынхан байнга Хятадын эдийн засгийн өнгөн талд анхаарал хандуулдаг болохоос Хятад иргэдийн бүтээлч, хөдөлмөрч, эв нийцтэй зан чанар болон хүчирхэг их хүсэл тэмүүллийг гүнзгий судалдаггүй юм. Тэгвэл яг Хятадын иргэдийн тэр зан чанар, итгэл үнэмшил нь улс орныхоо хөгжлийг тулж байдаг.

Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

"Ард иргэд итгэл үнэмшилтэй бол улс орон хөгжин хүчирхэгжиж, үндэстэн угсаа хүсэл эрмэлзэлтэй байдаг" гэж Хятадын удирдагчид үздэг. Энэ нь Хятад улс хүндрэл сорилтыг даван туулах, удаа дараагийн гайхамшгийг үүдэн бүтээх асар их давуу тал болдог. Энэхүү давуу талыг нэг их суртчилан ярьдаггүй ч, тэр нь иргэд нэг бүрийн амьдралд, мөн сэтгэлд бэхжиж л ирсэн юм. Сансрын уудамд хайлт судалгаа хийхэд гавшгайлж яваа "сансрын баатар" хамт олон, "тэнгэрийн нүд" дурангийн эцэг хэмээгдсэн эрдэмтэн Нань Рэньдүнгээс эхлээд насан турш тэнгисийн эргийг сахисан жирийн иргэн, өдөр бүр илгээмж хүргэж яарч яваа шууданч залуу хүртэл бүгд л амьд жишээ болох юм. Тэрбум саяар тоологдох ажилсаг иргэд бүгд хүч хөдөлмөрөөр өөрийн сайн сайхан амьдралаа цогцолж байгаа төдийгүй, цаашлаад байнга бусдадаа тусалсаар байна. 

Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

Өнөөдөр олонх хүмүүс энх тайван, амар амгалан цаг эринд оршин амьдарч байгаа бол, үндэснийхээ түүхэн замналын талаар Хятадын ард түмэн гүнзгий сэтгэгдэл ойлголттой байдаг юм. Түүхэнд Хятадын үндэстнүүд дотоодын үймээн, гаднын түрэмгийлэлд өртөн, ороо босгоо он жилүүдийг шүд зуун туулж ирсэн бөгөөд хэцүү бэрхийг туулах бүрдээ яг л дахин амилсан мэт шинэ байдал, шинэ төрхийг бий болгодог билээ. Энэ нь тэдний "яс хугарсан ч өвдөг сөхрөхгүй" гэсэн эрэмгий дайчин зан араншинтай шууд холбоотой. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ, хүчирхэг гүрнүүдийн түрэмгийлэлд өртөн, газар нутгаа алдаж байсан бол өнөөдөр геононизм, ганц талт үзлийн сүрдүүлэгт тулгарч байна. Эдгээр нь Хятадын ард түмний урагшлах замыг хэрхэвч хааж чадахгүй. Учир нь Хятадын иргэд "эр хүний цээжинд эмээл хазаартай морь эргэлдэнэ" гэдэгт итгэдэг. Мянга мянган жилийн турш тэд уламжлалаа орхилгүй өвлөн залгамжилж, харийн соёлоос туршлага судалж, өөрийгөө баяжуулан, байнга шинэчлэлтэй хөгжиж чадсан. Сүүлийн жилүүдэд харилцан туршлага судалж, багтаамжтайгаар зэрэгцэн орших гэдэгт суурилсан "Торгоны замын зориг санаа", "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" зэрэг үзэл баримтлалыг дэвшүүлж буй нь Хятадын үндэстнүүдийн уламжлалт соёл дахь "зохицол ба ялгарал", "эв нийцтэй зэрэгцэн орших" зэрэг зориг санааны одоо цаг эрин дэх тусгал болох юм. 

Ард иргэд итгэл үнэмшилтэй л бол улс үндэстэн хүчирхэг байж чадна

Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа өрнөдийнхөн Хятад улсыг ойлгохгүй, бүр буруугаар ойлгож, Хятад хүмүүс итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл үгүй гэдэг. Хэрэг дээрээ тийм биш. "Гараг дэлхийд нэгэн адил" байх нь Хятадын үндэстнүүдийн сайн сайхан хүсэл эрмэлзэл байж, тэд түүх болон бодит амьдралын явцад дутагдлаа нөхөж, зорилтоо тодорхойлж, "мянган бээрийн аялал хөл дороос эхэлдэг" гэсэн амьдралын философийг тууштай мөрддөг. Зорьсон зорилтынхоо төлөө тэд эв санаагаа нэгтгэн, хэнээс ч илүү хичээл зүтгэлтэй явж ирсэн бөгөөд энэ явцад "эв ёсыг дээдлэх", "эвтэй байж л хамтдаа ашиг хүртэх", "өөрийн дургүй зүйлээ бусдад тулгахгүй байх" зэргийг хичээсээр ирсэн. Хүн бүр "Их талыг бодож, их ёсыг гүйцэтгэн, их журмыг дагах" хүсэл тэмүүлэлтэй байдаг нь үндэсний хэмжээнд томоохон эрч хүч болон төвлөрч, Хятад улсыг тодорхой бус хүчин зүйлээр бүрхүүлсэн өнөөдрийн дэлхий ертөнцөд энх тайвныг хамгаалагч, тогтвортой хөгжлийг дэмжигч болгосон юм. 

Н.Пүрэвжав 

Их уншсан

холбоотой мэдээ