"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

2018-10-05 16:05:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан өндөрлөсөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р   чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп "Америкийг эн тэргүүнд" тавьж, даяаршлыг   эсэргүүцсэн нь Америкийн холбоотнууд зэрэг олон улсын удирдагчдын шүүмжлэлд   өртсөн юм. 

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш олон   орны тэргүүн, дээд зиндааны төлөөлөгчдөд хандан хамтран ажиллаж, дэлхий нийтийн   чухал сэдвээр шийдвэрлэх гарц хайхыг уриалсан юм. Ерөнхий ассамблейн энэ   чуулганы сэдэв дэлхий нийтээр манлайлал, үүрэг хариуцлагаа хуваалцах замаар энх   тайван, шударга, тогтвортой нийгэм байгуулах явдал юм. 

Хэсэг хугацаанд тусгаарлах үзэл, ганц талт үзлийг   өрнийн хөгжсөн орнууд ярианы сэдэв болгосноос болж олон улсын хамтын ажиллагаа,   глобал засаглалд багагүй саад болоод байна. Өнөөдрийн хуваагдмал ертөнцөд хүн   төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах асуудал нь Давосын дэлхийн   эдийн засгийн чуулга уулзалтаас авахуулаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга   уулзалт хүртэлх олон улсын олон цуврал хурлын хамгийн их анхаарал хандуулж буй   асуудал болоод байна. Хятад улс үүнд оюун ухаан, санаа бодлоо нэмэрлэснийг олон   улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн юм. 

Америкийн судлаач Роберт Кюн манай сэтгүүлчид   өгсөн ярилцлагадаа, 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан "Нэг бүс нэг   зам" санаачилгыг өндрөөр үнэлж: Энэ бол олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцон,   дэлхийн хөгжилд оруулсан Хятад улсын чухал нэмэр юм гэжээ. 

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ оны чуулга   уулзалтад Унгарын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Сияарто Петер Хятадын   хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа   илэрхийлжээ. Тэрээр: Урьд өрнийн орнуудын хөрөнгө дорнын орнуудад нэвтэрч, дорно   дахины хямд хөдөлмөрийн хүчийг ашиглагдаг байсан бол одоо дорнын орнууд,   ялангуяа Хятадын хөрөнгө өрнийн улс орнуудад нэвтрэн, өндөр чанартай технологийг   авчирч байна. Унгар улс энэ боломжийг алдалгүй Хятадын хөрөнгийг Унгарын дэд   бүтэц, бүтээн байгуулалтад ашиглан, хөрш орнуудтайгаа дэд бүтцээр холбогдох   боллоо. Дэлхий ертөнцөд цоо шинэ дэг журам бүрдэж байна гэжээ. 

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

Энэ оны 6-р сараас эрх барьсан Италийн шинэ   засгийн газар дорныг дагах бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Эдийн засгийн   хөгжлийн яамны дэд сайд, эдийн засагч Мишель Герачигээр ахлуулсан "БНХАУ-ын   ажлын хэсэг" байгуулж, "Нэг бүс нэг зам" төсөл, Хятадын Африкт хэрэгжүүлж буй   төсөлд хамтран ажиллаж, эдийн засаг, худалдааны салбарт Хятад улстай бүх талаар   хамтран ажиллахаар болжээ. 

БНХАУ "Нэг бүс нэг зам" санаачилгыг гаргасан 5   жилийн турш холбогдох төсөл хэрэгжихийн зэрэгцээ цөөнгүй улс орон, бүс нутаг   бодит үр ашиг хүртэж байна. 

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

Хятадын "Нэг бүс нэг зам" төслийн нөлөөгөөр   Америк, Европын орнууд ч өөрийн гэсэн олон улсын дэд бүтцээр холбогдох   төлөвлөгөө боловсруулж эхэлсэн билээ. Барууны орнуудын хэвлэл үүнийг Хятадтай   хийж буй "халз тулаан" гэж мэдээлсэн ч Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй   холбогдуулж "Энэ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг түргэтгэн,   дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах гэсэн эерэг дохио юм"   гэжээ. 

Хоёр жилийн өмнө, Ши Жиньпин дарга Ханжөүгийн Их   20-ийн бизнесийн чуулга уулзалтад: Хятад улс гадаадад нээлттэй байна гэдэг ганц   хүний шоу биш, харин талуудын хамтын оролцоог дэмжих, хүчээ өргөтгөх, улс орнууд   хамтдаа хөгжих, хөгжлөө хуваалцах тухай асуудал юм" гэжээ. 

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд "Ганц цэцэг   дэлгэрвэл хавар болохгүй, цэцэг бүхэн зэрэг дэлгэрвэл хавар болно." 40 жилийн   турш өөрчлөлт хийж нээлттэй байсан Хятад улс одоо хөгжлийн хөдөлгөх хүчээ мөн л   өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх явдал болгож байна. Өөрчлөлт нээлтийн үүд хаалга   илүү их нээлттэй байх нь мэдээж дэлхий нийтэд илүү их боломж олгох юм. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ