Гуандүн, Хонконг, Макаог холбосон гүүр ашиглалтад орно

2018-10-07 15:39:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
7-нд Хонконгийн засаг   захиргааны онцгой бүсийн Засаг захиргааны газрын дарга Жан Жяньзүн: Гуандүн,   Хонконг, Макаогийн тус тусын захиргаа Гуандүн, Хонконг, Макаог холбосон гүүрийг   ашиглалтад оруулахаар идэвхтэй бэлтгэж байна. Гүүрийг туршин нээж, товлосон үр   дүндээ хүрсэн. Гуандүн, Хонконг, Макаогийн захиргаа туршлагаа дүгнэж, гүүрийг   ашиглалтад оруулна гэжээ.
 
Жан Жяньзүн: Гуандүн, Хонконг, Макаог   холбосон гүүр бол эдгээр гурван нутгийг холбож, хил дамнасан анхны гүүр болно.   Тус гүүр ашиглалтад орсноос хойш Жүжян мөрний гурвалжин хойгийн баруун хэсэг   Хонконгийн гурван цагийн зайтай газрын хүрээнд хамрагдаж, хуурай замын зорчигч,   ачаа тээврийн өөрийн өртөг, цаг хугацааг ихээхэн хэмнэх юм. Тус гүүр Гуандүн,   Хонконг, Макаогийн эдийн засгийн хөгжил, хэлхээ холбоог түргэтгэж, ард иргэдийн   харилцаанд дөхөм болж, гурван нутгийн ерөнхий хөгжилд стратегийн ач холбогдолтой   болох юм гэжээ.
 
 

 
  

Их уншсан

холбоотой мэдээ