Италийн аж үйлдвэр, худалдааны салбар Хятадын олон улсын импортын экспод оролцохоор бэлтгэж байна

Уртнасан 2018-10-08 14:50:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо   11-р сарын 5-нд Шанхай хотноо нээгдэх юм. Итали улсад, энэ удаагийн экспо орон   нутгийн улс төр, бизнесийн салбарынхны анхаарлыг татаж, үзэсгэлэн зохион   байгуулах байгууллага, үзэсгэлэнд оролцогч компаниуд экспод оролцохоор шургуу   бэлтгэн, “Хятад улсын цоо шинэ боломж”-ийг сайтар ашиглахыг хүсэж байгаа юм. Энэ   тухай ХОУР-гоос Италид суугаа сэтгүүлч Сун Чэнжиегийн ирүүлсэн мэдээллийг   хүргэе.

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо   Италийн олон салбарын хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тус улсын засгийн газар   2017 оны 12-р сард олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхийлсөн   үзэсгэлэнд оролцохоо мэдэгдсэн бөгөөд тус үзэсгэлэнд оролцохоор хамгийн түрүүнд   шийдсэн Европын орнуудын нэг болсон юм. Дараа нь үзэсгэлэнг зохион байгуулагч   байгууллага, бизнесийн нийгэмлэг, компаниудыг зохион байгуулж, үзэсгэлэнд   оролцохоор сайтар бэлтгэж байна. Италийн Гадаад худалдааны комиссын Импортын   экспогийн төсөл хариуцсан албан тушаалтан Инес Аронадио хэлсэн үгэндээ: Хятад   улсын импортын экспо Итали улсын хувьд маш сайхан боломж юм гэжээ.

“Энэ бол маш сайн төсөл гэж бид үзэж байна.   11-р сард болох импортын экспо дэлхийн худалдааны чухал үйл хэрэг юм. Мөн Хятад   улсаас дэлхий нийтэд олгож буй сайхан боломж юм. Итали улсын хувьд бүр ч тийм,   учир нь Итали бол экспортоор гол болгодог орон. Бараа бүтээгдэхүүн болон   үйлчилгээний худалдааны алинд нь ч чухал байр суурь эзэлдэг юм.”

Эх сурвалжийн мэдээлснээр, импортын экспод   Италийн павильон “онцгой содон” сэдэвтэй байх бөгөөд тус улсын аж үйлдвэр,   инновац, дизайн, бэлэн хувцас, хүнсний бүтээгдэхүүний өвөрмөц онцлогийг харуулах   юм байна. Тэр үед Италийн 90 гаруй компани “Италид үйлдвэрлэв”-ийг төлөөлөн   оролцох болно гэж Инес Аронадио танилцууллаа.

“Загварын хувцас үйлдвэрлэгчид үзэсгэлэнд   хамгийн олноор оролцоно. Үүнд сүүлийн үеийн загвартай бэлэн хувцас, үнэт эдлэл,   ширэн эдлэл зэрэг багтаж байна. Үүнээс гадна сүүлийн үеийн эмчилгээний   технологи, механик хэрэгсэл байгаа. Үзэгч олонд Италийн аж үйлдвэрлэлийн эдгээр   салбарын технологийн түвшнийг гүйцэд харуулахыг хүсэж байна. Мөн бид хөдөө аж   ахуйн бүтээгдэхүүний компанийг сонгон үзэсгэлэнд оролцуулна. Үүнд дэлхийд нөлөө   бүхий брэнд, чанартай гар үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа нь Хятадын   хэрэглэгчдийн улам бүр нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах болно.”

Хятадын олон улсын импортын экспо   зохиогдсоноор дэлхийн улс орнууд Хятад улсад гаргах экспортоо нэмэгдүүлэх шинэ   боломж олгож, мөн улс орнууд хоорондоо олон улсын худалдаа өрнүүлэх, хамтын   ажиллагаа, бизнесийн боломжоо хуваалцах индэр гаргаж өгөх юм. Хятадын дэлхий   нийтэд хандан зах зээлээ нээлттэй болгох санаачилга зорилтыг Италийн компаниуд   хүлээн зөвшөөрч, идэвхтэй хариу үйлдэл үзүүлж байна. Компанийн үзэсгэлэнгийн   хувьд, анхан шатны бүртгэлээр Италийн 200 орчим компани үзэсгэлэнд оролцохоор   бүртгүүлж, үзэсгэлэнгийн талбай нь 5300 шахам ам дөрвөлжин метр хүрсэн нь   үзэсгэлэнд оролцогч Европын орнуудаас хоёрт бичигдэж, ухаалаг, дээд зэрэглэлийн   тоног төхөөрөмж, автомашин зэрэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн зургаан бүс,   үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн бүс ажиллуулах юм байна.

Италийн аж үйлдвэрлэлийн бэлэг тэмдгийн нэг   гэгдсэн автомашины дугуй үйлдвэрлэгч Пирелли компани тус экспогийн автомашины   үзэсгэлэнгийн бүсэд 140 ам дөрвөлжин метр талбай бүхий бие даасан үзэсгэлэнгийн   бүс нээх юм байна. Үзэсгэлэнд оролцох ажил хариуцсан Пирелли компанийн Ази,   Номхон далайн бүсийн ерөнхий захирал Гиулиано Менасси энэ тухай танилцуулсан   юм.

“Хятад улсын нээсэн боломжийг ашиглахыг   хүссэн аливаа компанийн хувьд импортын экспо бол давтагдашгүй сайхан боломж юм.   Иж бүрэн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна бид автомашины дугуйны хамгийн   сүүлийн үеийн дижитал технологийг харуулна. Бид үзэгчдэд “Италид үйлдвэрлэв”,   мөн шинжлэх ухаан технологи, инновациар суурь болгосон компанийнхаа соёлыг   танилцуулахыг хүсэж байна.”

Тоо бүртгэлээс үзвэл, 2017 онд Хятад, Италийн   хоёр талт худалдааны хэмжээ 50 тэрбум ам.долларт дөхжээ. Эдгээрийн дотор Италиас   Хятадад экспортолсон хэмжээ 2016 оныхоос 22.2 хувиар нэмэгдэж, хоёр талт   худалдаа илүү тэнцвэртэй, эрүүл чиглэлээр хөгжиж байна. БНХАУ-аас Италид суугаа   Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Ли Биний үзэж байгаагаар, энэ   удаагийн импортын экспо эдийн засаг, худалдааны шууд харилцаа холбоог ахиулахаас   гадна Хятад, Италийн хоёр талт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Нэг бүс нэг   зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагааны төсөлд ашигтай гэжээ. Тэрээр   хэлэхдээ:

“Хятад, Итали хоёр орны аль аль нь төрөл   бүрийн ивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэж, дүрэм тогтоолд суурилсан олон   талт худалдааны тогтолцоог дэмждэг. Олон улсын импортын экспо зохион байгуулах   нь Хятад улсын санаачилсан дэлхий нийтэд зах зээлээ нээлттэй байлгах чухал арга   хэмжээ юм. Итали улс Хятадад гаргах экспортоо нэмэгдүүлэх шинэ боломж бөгөөд   Хятад, Итали хоёр орны харилцан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ индэр   болох юм. Итали улс Хятадын хөгжлийн “түргэн”, “хялбар” машинд сууж, Хятад улсын   эдийн засгийн хөгжлийн амжилт, үр дүнгээс хуваалцан, Хятад, Италийн эдийн засаг,   худалдааны харилцааг бүх талаар улам өргөн, гүнзгий хөгжүүлэхийг Хятад улс хүсэж   байна.”

Их уншсан

холбоотой мэдээ