Олон улсын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн яармаг нээгдэнэ

Уртнасан 2018-10-08 16:05:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 8-нд сурвалжлагч Хятадын   олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн XV үзэсгэлэн яармагийн Гуанжөүд   хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, энэ удаагийн Хятадын олон улсын   жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн яармаг 10-р сарын 10-нд нээгдэх бөгөөд   гадаад дотоодын 3019 компани үзэсгэлэнд оролцож, нийт 6628 лангуу ажиллуулна   гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг “Ухаалаг,   оюун ухаан, ухаалаг бүтээмж, эрчим хүч хэмнэх” сэдвээр зохиогдож байна. Энэ   удаагийн Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн яармагт   дотоодын 2351 компани оролцож, 5539 лангуу, гадаадын 668 компани оролцож, 1089   лангуу ажиллуулах ба үзэсгэлэн яармагт 39 улс орон, бүс нутгийнхан оролцох юм   байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус үзэсгэлэн   яармагийн үеэр Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн дээд хэмжээний форум,   2018 оны шинэ бүтээмж, бизнес эрхлэлтийн “Бизнес эрхлэгчид ба Хятад улс”   уралдаан, ханган нийлүүлэлтийн банк санхүү ба жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн   хөрөнгө босгох форум, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлжүүлэлтийн   хэрэглээг түгээх, мэдээлэлжүүлэлтийн форум зэрэг сэдэвт арга хэмжээ зохиож,   жижиг дунд аж ахуйн нэгжүүд хил дамнасан харилцаа тогтоох хурал, “Нэг бүс нэг   зам” тусгай үйл ажиллагаа буюу Дундад Дорнодтой танилцах-2018 зэрэг бизнесийн   сурталчилгааны арга хэмжээ, Ази Номхон далайн бүсийн мэдээлэл холбооны   технологийн тэмцээн, хил дамнасан цахим худалдааны лидерүүдийн дээд хэмжээний   хурал зэрэг арга хэмжээ зохионо. АНЭУ, Шри-Ланка, Өмнөд Солонгос, Балба, Өмөнд   Африк, Малайз, Хятадын Хонконг, Хятадын Тайвань зэрэг 8 улс орон, бүс нутгийнхан   нийт 9 удаагийн хилийн чаналын тусгайлсан сурталчилгаа зэрэг хөтөлбөр зохиох юм   байна.

Их уншсан

холбоотой мэдээ