Хятадын Төв радио телевизийн бүс нутгийн анхны төв, орон нутгийн салбар өртөө нээгдэв

2018-10-08 17:51:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 8-нд Хятадын Төв радио телевизийн Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төв, Шанхай хотын салбар өртөөг албан ёсоор нээж ажиллууллаа. Энэ бол Хятадын Төв радио телевизийн бүс нутгийн анхны төв, орон нутгийн анхны салбар өртөө юм.  

Хятадын Төв радио телевизийн бүс нутгийн анхны төв, орон нутгийн салбар өртөө нээгдэв

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв радио телевизийн дарга Шэн Хайшюн нар Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төвийн хөшгийг нээсэн байна.  

Хятадын Төв радио телевизийн бүс нутгийн анхны төв, орон нутгийн салбар өртөө нээгдэв

ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв радио телевизийн дарга Шэн Хайшюн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Шанхай хотын дарга Ин Юн нар Шанхай хотын ерөнхий өртөөний хөшгийг нээсэн юм. 

Хятадын Төв радио телевизийн бүс нутгийн анхны төв, орон нутгийн салбар өртөө нээгдэв

Хятадын Төв радио телевизийн орлогч дарга Янь Шяомин, Шанхай хотын удирдлага Жөү Хүйлинь, Жүгэ Юйже, мөн холбогдох салбарын удирдлага, Шүйхүй дүүргийн холбогдох удирдлагууд, мөн Хятадын Төв радио телевизийн холбогдох салбар, Хөх мөрний гурвалжин хойгийн олон мужид суугаа холбогдох салбарын албаны хүмүүс, төвийн гол гол хэвлэл мэдээллийн Шанхайд суугаа төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ