Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

2018-10-08 21:08:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

10-р сарын 8-нд Шанхай хотод, Төв радио телевиз, Шанхай хотын захиргаа стратегийн хамтын ажиллагааны бүдүүвч гэрээ байгуулав. Хэдэн сарын турш нааштай зөвшилцөн, нямбай бэлтгэл хийгээд тохиролцсон энэхүү чухал гэрээнд хэдэн зүйлийн шинэ амжилт гаргажээ.  Төв радио телевиз анхдугаар удаа орон нутгийн захиргаатай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоолоо. Анх удаагаа бүс нутгийн төвийг байгуулав. Анх удаа орон нутгийн ерөнхий төв байгуулав. Энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь Төв радио телевизийн хүчирхэг их удирдах хүчин, суртал ухуулгын хүчин, нөлөөлөх хүчин бүхий олон улсын тэргүүний шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн системийг бүрдүүлэх зорилтдоо хүрэх дорвитой шинэ алхам хийснийг харуулж байгаа юм.

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

Төв радио телевиз бол дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн орны үндэсний радио телевизийн салбарын хошууч юм. Шанхай хот одоо “5 төв”, олон улсын соёлын том хот, бүх дэлхийн шилдэг хотын байгуулалтаа эрчимтэй түргэтгэж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байдлын хошууч, шинийг бүтээх хөгжлийн дагуулагч болсон юм. Хоёр тал хамтран энэ жилийн 6-р сард, Шанхайн олон улсын киноны XXI наадмыг амжилттай зохион байгуулж, нийгэм олон нийтийн анхаарлыг татаж, сайшаагдсан бөгөөд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд найдвартай суурь тавьсан юм. Стратегийн тус хамтын ажиллагааны нэг чухал агуулга бол, Төв радио телевизээс Шанхай хотод бүс нутгийн анхны төв, орон нутгийн ерөнхий өртөө- Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төв, Шанхайн ерөнхий төвийг байгуулсан нь үлгэр жишээ үзүүлэх, нийгмийн үр ашгийг идэвхжүүлэх дорвитой арга хэмжээ болсон юм.

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

Төв радио телевизийн зүгээс Шанхай хотын уулаас байсан асар их эх баялаг, боловсон хүчин, бүс нутгийн давууг гүйцэд ашиглан, Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төв, Шанхайн ерөнхий өртөөгөөр өмнө фронт болгож, Шанхай хотын соёлын том төслүүд, Хөх мөрний гурвалжин хойгийн үйлчилгээ, өмчийн эрхийн салбарын үйл ажиллагаа, 4K өндөр дээд нягтшилтай дэлгэцийн аж үйлдвэр, спортын хэрэглээний аж үйлдвэр, кино телевизийн жүжгийн орчуулга, кино телевизийн технологи зэрэг бүх талаар хамтран ажиллаж, олон нийтийн сурталчилгааны тавцан, агуулга, олон улсын суртал ухуулгын тавцангийн байгуулалтыг улам эрчимжүүлж, нэгдмэл хөгжлийг ахиулан, “Нэг бүс нэг зам”-ын стратегийн үзэл баримтлалд идэвхтэй оролцож, аж үйлдвэрийн тогтолцооны байгуулалтыг гүнзгийрүүлж, төслийн зам сувгийг өргөтгөн, Төв радио телевизийг томоос хүчирхэг болгохыг ахиулж, чанарын өндөр түвшинд, үсрэнгүй дэвшилтэй хөгжүүлэх юм.

Их уншсан

холбоотой мэдээ