Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

2018-10-09 16:32:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд ОУВС 2018, 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 3.7 хувь болон бууруулна гэж төсөөлсөн боловч худалдааны мөргөлдөөн шат ахиж, дэлхийн эдийн засагт заналхийлж байгааг анхаарууллээ. 

Олон улсын валютын сангийн “Дэлхийн эдийн засгийн ирээдүй” тайланд, энэ хоёр жилийн эдийн засгийн өсөлтийн хурд 3.7 хувьд хүрнэ хэмээн төсөөлж, энэ нь 2017 оныхтой адил түвшинд буюу энэ жилийн эхний 7 сарын төсөөллөөс 0.2 нэгжээр буурсан гэжээ. 

Тайланд, 2018 онд хөгжсөн эдийн засгийн цогцын эдийн засгийн өсөлтийн хурд 2.4 хувьд хүрнэ, үүнд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд 2.9, Евро бүсийнх 2 хувь, Японых 1.1 хувь, шинээр бий болж буй зах зээл, хөгжиж буй эдийн засгийн цогцынх 4.7 хувь, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.6 хувьд хүрнэ гэж ОУВС тус тус төсөөлжээ. 

Тайланд, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буй байдал хурцдаж, үүний зэрэгцээ шинээр бий болж байгаа, мөн хөгжиж буй эдийн засгийн цогцын өсөлтийн хурд буурч, санхүүгийн байдал муудаж, дэлхий эдийн засгийн өсөлт төсөөллөөс өндөр байх магадлал бага болсон гэжээ.

 



 

 
 


Их уншсан

холбоотой мэдээ