Хятад улс Америкийн дайсан биш

2018-10-09 17:20:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс сүүлийн үед Хятад улсын гадаад дотоод бодлогыг ёс бусаар зэмлэж, Хятад, Америкийн харилцаанд сэв суулгаж байна. Хятадын албаны тал түүний ярьсан үгийг эрс няцааж гүтгэлэг гэж тэмдэглэсэн юм. Пенсийн ярианд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан улс төрийн зүтгэлтнүүд дургүйцэж эхлэв. Ерөнийлөгч Жорж Бушийн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Пауэлл, Клинтоны үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Олбрайт нар CNN-ий сэтгүүлч Закарияд өгсөн ярилцлагадаа: Хятад улс Америкийн дайсан биш, Америкийн тал Хятад улсад шинэ хүйтэн дайны сэтгэхүйгээр хандаж болохгүй гэж тодорхой хэлсэн юм. 

Олбрайт: БНХАУ хөгжин хүчирхэгжиж буй их гүрэн. Энэ бол Хятадын түүх, Хятадын ард түмний шаргуу тэмцлийн үр дүн мөн. Нөгөө талаар АНУ олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс болж Хятад улсад хүчирхэгжих боломж өгсөн юм гэжээ.  

Пауэлл: Хятадын хөгжил Америкт багагүй ашиг хүртээсэн. Хятадын хямд хэрнээ чанартай бараа бүтээгдэхүүн Америкийн ард түмний эрэлт хэрэгцээг хангасан. Одоо Америкийн тал Хятад улстай худалдааны дайн хийснээс болж Америкийн хэрэглэгчид хохирч байна. 300 гаруй мянган Хятад оюутан АНУ-ын их дээд сургуульд суралцаж төлбөр төлдөг. Харин Цагаан ордны зарим хүн Хятад оюутнуудыг хөөх санал гаргаж байна. Үүнийг Америкийн их дээд сургуулиудын ихэнх захирал хүлээж авахгүй гэжээ.  

Пауэлл бол АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах, Америкийн армийн жанжин штабын нэгдсэн хурлын дарга, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, АНУ, БНХАУ-ын цэргийн хүчин, дипломат харилцаа, хамтын ажиллагааны тухай гүнзгий мэдлэгтэй хүн. Иймээс тэрээр асуудлыг дипломат яриа хэлцлийн аргаар зохицуулахыг зорьж байна. Пауэлл үүрэгт ажлынхаа хугацаанд Өмнөд Хятадын тэнгист Хятад, Америкийн онгоц мөргөлдсөн хэргийг хэрхэн зохицуулсан тухайгаа жишээ татаж, нөгөө талаа байнга заналхийлэх биш харин хүндэтгэхийг чухалчиллаа. Бага хэргийг томруулахаас зайлсхийж, хямралыг шат ахиулахгүй байхыг зөвлөсөн юм. Түүний үзэж буйгаар Цагаан ордонд Хятадад чиглүүлсэн стратеги байхгүй, Пентагон ч Хятад, Орос зэрэг орныг Америкийн дайснаар тодорхойлохоор зэхэж байна. Энэ тухай Пауэлл: Америк ингэх хэрэггүй, харин яриа хэлцэл, хэлхээ холбоогоо эрчимжүүлэх арга олох хэрэгтэй. Бусад улс АНУ-тай адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. 

Америк, Хятадын хооронд анх хэлхээ холбоо тогтоосон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Киссинжер 9-р сард болсон АНУ-ын зөвлөх байгууллага Велсон төв байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд АНУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Ройтой ярилцахдаа, Хятад, Америк хоёр улсын аль аль нь дэлхий ертөнцийг байгуулах хүчтэй. АНУ ардчилсан эрх зүйн улс төрийн тогтолцооны баталгаатайгаараа итгэлтэй, Хятад улс хэдэн мянган жилийн удирдлагын өвөрмөц аргаараа олсон оюун ухаандаа түшиглэдэг гэжээ. 

Хенри Киссинжер: Би Хятадыг олон улсын дэг журмыг тогтоох нөөц түнш гэж үздэг. Эс бөгөөс дэлхий мөргөлдөөнд орно. Иймээс Америк дэлхийн олон газарт холбоотон хайж, Хятадтай мөргөлдөх хэрэггүй гэжээ. Тэрээр Хятад, Америк хэрвээ дайтвал холбоотны хэрэг гэж байхгүй юм гэж онцолжээ.  

Киссинжер: Өнөөгийн дэлхийн энх тайван, хөгжил нь Америк, Хятад хоёр орон хамтдаа хичээх арга хэлбэрээ олж чадах эсэхээс шалтгаална. Хоёр талын үзэл баримтлал ялгаатай ч санал зөрөлдөөнөө хяналтдаа авч болно. Үүнээс гадна, хоёр талыг ойртуулах объект байгуулах хэрэгтэй. Дэлхий ертөнц ийм бүдүүвч хайж олох ёстой хэмээн онцолжээ.   

Тэрээр: Хятад, Америкийн хоорондын асуудал бол ялж ялагдахад бус, харин хоёр орон хэрхэн яриа хэлэлцээ хийж, олон улсын дэг журам, шударга ёсыг үргэлжлүүлэхэд оршино. Хятадууд бодлогыг урт хугацааны үйл явц болгон мөрдөн хэрэгжүүлдэг. Харин Америкчууд ихээхэн ажилч хэрэгч, даруй үр дүнд хүрэхийг хүсдэг. Америкчууд хоёр орны хэлэлцээгээр богино хугацаанд иж бүрэн асуудлыг зохицуулахыг хүсэж байгаа бол Хятадууд илүү урт хугацааны зорилготой. Хятад, Америк хоёр тал харилцан суралцах шаардлагатай байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ