Дэвшилтэт технологи нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой

2018-10-09 17:30:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газар “2018 оны дэлхийн эдийн засаг, нийгмийн судалдаа”-г нийтэлж, дэвшилтэт технологи нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, дэлхийн аюулгүй байдалд маш их ач холбогдолтой. Тиймээс дэвшилтэт технологийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг аль болох багасгах хэрэгтэй гэжээ.

Тайланд сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт, робот, био технологи, цахилгаан тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг эргэцүүлэн, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлсэн үр нөлөөг үнэлжээ. Эдгээр технологи хүн төрөлхтний амьдралыг өөрчилж, тогтвортой хөгжлийг ахиулан, уур амьсгалын өөрчлөлт, бусад асуудлыг шийдвэрлэхэд асар их боломж бүрдүүлж өгсөн гэж тус тайланд тэмдэглэсэн байна.  

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: Эдгээр дэвшилтэт технологийг бүрэн гүйцэд ашиглавал хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчны сэргэлтэд ихээхэн ач холбогдолтой болно. Тиймээс дэвшилтэт технологийг зөвхөн худалдаа, эдийн засагт үйлчлүүлэх биш мөн шударга ёс, ёс суртахууны хэм хэмжээнд байлгахыг бодлогоор баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Дэлхийн эдийн засаг, нийгмийн судалдааг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудлын газраас жил бүр тогтмол нийтэлдэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ