Хятад, Америкийн харилцааг хохироох үг яриа, үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй

2018-10-09 17:31:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 9-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Америкийн тал Хятадыг ёс бусаар гүтгэж зэмлэх, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо больж, Хятад, Америкийн харилцааг хохироох үг яриа, үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэжээ.
 
Сүүлийн үед Америкийн удирдагч Хятадын талыг Америкийн дотоод хэрэг, сонгуульд хөндлөнгөөс оролцлоо гэж зэмлэж байна. Энэ тухай Лүн Кан: Америкийн удирдагчийн гүтгэлгийн чанартай, ёс бус зэмлэлийг Хятад улс хүлээж авахгүй байх тодорхой байр суурь баримталсаар ирсэн. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Помпеотой уулзахдаа, Хятадын тал энэ үйл явдалд ямар ч буруугүй гэж цохон тэмдэглэсэн юм гэжээ.
 
Лүн Кан: Хятадын тал бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчм баримталсаар ирсэн, Америкийн дотоод хэрэг, сонгуульд хөндлөнгөөс оролцох сонирхолгүй юм. Харин Америкийн тал Хятадын талыг татвар нэмэх замаар Америкийн сонгуульд нөлөөлж байна гэсэн тухайд бүх зүйл тодорхой юм. Хятад, Америкийн худалдааны маргааныг Америкийн тал өдөөсөн. Хятадын тал арга буюу зохих хариу барьсан төдий. Энэ бол өөрийгөө хамгаалж буй зүй ёсны арга хэмжээ юм гэжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ