Дэлхийн агаарын температурыг тогтоон барихыг уриаллаа

Уртнасан 2018-10-09 18:03:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд НҮБ-ын Уур   амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын тусгай комисс БНСУ-ын   Инчонд “Дэлхийн агаарын температур 1.5 хэм дээшлэх тусгай тайлан” нийтэлжээ.   Үүнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон   олон мэргэжилтнүүд, үйл ажиллагаа явуулж, агаарын температур дээшлэхийг 1.5   хэмийн дотор байлгахын тулд хичээл зүтгэл гаргахыг улс орнуудад хандан уриалсан   байна.

Тайланд, уур амьсгалын дулаарал одоогийн   хурдаар цааш үргэлжилбэл дэлхийн агаарын температур 2030-2052 оны хооронд аж   үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулбал 1.5 хэмээр дээшлэх төлөвтэй байна.   Дэлхийн агаарын температур дээшлэхийг 1.5 хэмийн дотор тогтоон баривал, хүн   төрөлхтөн, экологийн системийн аль алинд нь ашигтай гэж   тэмдэглэжээ.

8-нд Гутерриш мэдэгдэл нийтэлж, тусгай   тайланд дэлхий нийтэд хандан сэрэмжлүүлэг өгч, агаарын температур дунджаар 2 хэм   ба 1.5 хэмээр дээшлэхийн ялгааг дэлхий нийтэд анхааруулж: Агаарын температурт   хагас хэмийн ялгаа гарснаар уур амьсгал тэс өөр болно гэжээ.

Төлөвлөгөө ёсоор, “Дэлхийн агаарын   температур 1.5 хэм дээшлэх тусгай тайлан”-г энэ оны 12-р сард Польшийн Катовикт   нээгдэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх их хуралд дэвшүүлж, улс   орнуудын засгийн газар “Парисын гэрээ”-г хянан хэлэлцэхэд лавлагаа болгох   юм.

Энэ удаагийн НҮБ-ын Уур амьсгалын   өөрчлөлтийн асуудлаарх их хурал “амжилтад хүрэхгүй байх эрхгүй”, олон улсын   хамтын нийгэмлэг “Парисын гэрээ”-г хэрэгжүүлэх нарийвчилсан тогтоолын талаар   заавал тохиролцоонд хүрэх ёстой гэж Антонио Гутерриш уриалсан   байна.

Их уншсан

холбоотой мэдээ