Нийтээр аж ахуй эрхэлж, олноороо шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ эхлэв

2018-10-09 22:08:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ эхлэв

ХОУР-гийн мэдээ, 10-р сарын 9-нд Сычуань мужийн Чэндү хотод, 2018 оны бүх Хятадын нийтээр аж ахуй эрхэлж, олноороо шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ эхэлж, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өглөө.

Зааварт: Сүүлийн жилүүдэд, олон талын хамтын хүчин чармайлтаар “Нийтээр аж ахуй эрхэлж, олноороо шинийг бүтээх” үйл ажиллагаа өрнөж, шинийг бүтээх ба зах зээлийн нөөц хүчийг дайчлан, ажил олголтыг өргөтгөхөд нааштай үүрэг гүйцэтгэлээ. Шинэ нөхцөлд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдамж болгож, намын төв хороо, төрийн зөвлөлийн шийдвэр, бодлогыг нухацтай хэрэгжүүлэн, чанарын дээд түвшинд хөгжүүлэх шаардлагын дагуу, инновацийн хөдөлгөгч хүчний хөгжлийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлж, “Нийтээр аж ахуй эрхэлж, олноороо шинийг бүтээх” үйл ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. Засгийн оролцоог хумьж, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, өмчийн эрхийг хамгаалах зэрэг тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төрөл бүрийн зах зээлийн гол цогцод зах зээлийн, хуулийн, олон улсын журмаар аж ахуй эрхлэн, шинийг бүтээх орчин бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн салбарын цахим индрийн үйлчилгээний хүчин чадлыг сайжруулж, “Интернет+нийгэм ба иргэдийн амьжиргаа”-ны эрүүл хөгжлийг ахиулж, олон нийтийн үйлчилгээг сайжруулан, ард түмний зохион бүтээх хүчийг дайчилж, шинэ хөдөлгөх хүчийг тэтгэн, улс орныхоо эдийн засгийн шинийг бүтээх, өрсөлдөх хүчийг дээшлүүлэхэд найдвартай суурь тавина гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн нээлтийн арга хэмжээг эхлүүлж, илтгэл тавьсан юм. Тэрээр: БНХАУ түргэн өсөлтөөс чанартай хөгжлийн шатанд шилжсэн бөгөөд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдамж болгон, инновацийн хөдөлгөгч хүчний хөгжлийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлж, шинэ хуучин хөдөлгөх хүчний халааг түргэтгэн, эдийн засгаа найдвартай, тогтвортой хөгжүүлнэ гэжээ.

Хань Жэн: Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны орчинд улам нягт нэгдэж, гарамгай ажиллан, инновацийн хөдөлгөгч хүчний хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр аж ахуй эрхлэн, шинийг бүтээх салбарын төлөөлөлтэй хамтдаа 7 хоногийн арга хэмжээг эхлүүлэв. Ёслолын арга хэмжээний дараа Хань Жэн аж ахуй эрхлэн, шинийг бүтээх үзэсгэлэнтэй танилцаж, аж ахуйн нэгжийн эзэдтэй санал бодлоо солилцсон байна. Нээлтийн арга хэмжээнд холбогдох олон салбарын төлөөлөл 400 гаруй хүн оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ