Тогтвортой байдал, хөгжил бол үндэстнүүдийн ард түмний хүний эрхийн чухал баталгаа мөн

2018-10-10 09:30:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
10-р сарын 9-нд Женевт төрийн бус байгууллагын зохион байгуулсан улс орнуудын хүний эрхийг шалгах асуудлаарх хуралд оролцсон Хятадын хүн судлал, угсаатны зүйн судалгааны нийгэмлэгийн судлаач Лю Лили сэтгүүлчид хэлэхдээ: Хятадын бүх үндэстэн Хятадын соёлыг хамтдаа цогцлоогч мөн. Тэд бүгд тэгш эрхтэй, их гэр бүлийн гишүүн тул ахан дүүс мэт харилцан тусалж, сайн сайхан амьдрах хамтын зорилтын төлөө тэмцдэг юм гэжээ. 
  
Лю Лили: Одоо Хятадын үндэстний цөөнх, үндэстний цөөнхийн газар нутгийн эдийн засгийн хөгжил харьцангуй хоцорч байна. Тэдэнд тусалж хөгжүүлэх нь Хятадын засгийн газрын хамгийн том үүрэг хариуцлага мөн. Хятадын засгийн газар энэ талаар их зүйл хийсэн. Үүний гол зорилго бол үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэлтэйгээр хамтдаа хөгжин дэвшиж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх явдал юм. Хөгжилд тогтвортой орчин хэрэгтэй. Ийм учраас терроризмд цохилт өгч, үндэстнүүдийн ард түмний амь нас, эд хөрөнгө, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах шаардлагатай. Тогтвортой байдал, хөгжил бол үндэстнүүдийн ард түмний хүний эрхийн чухал баталгаа мөн гэжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ