Элсний аж ахуйн яармаг нээгдэв

2018-10-10 09:36:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
10-р сарын 9-нд Өвөр Монголын Алшаа аймагт 2018 оны Элсний аж ахуйн яармаг нээгдлээ. Тус яармагт гадаад дотоодын 300 гаруй зочид хуран цугларч, элсний аж ахуйн хөгжлийн шинэ хэлбэр загварын талаар судлан ярилцжээ.
 
Хятадын Ой шугуй, мал аж ахуйн үндэсний газрын дарга Жан Жяньлүн тус яармагийн нээлтийн ёслолд хэлэхдээ: НҮБ-ын цөлжилтөөс сэргийлэх конвенцын үүсгэн байгуулагч орнуудын XIII чуулганы дарга орны хувьд Хятад улс үүсгэн байгуулагч орнууд энэ хурлын үр дүнгээс авч ашиглан, цөлжилтөөс сэргийлэх болон элсний аж ахуйн хөгжлийг нягт уялдуулан, солилцоогоо эрчимжүүлж, цөлжсөн нутгийн экологийг сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэн, элсний эх баялгийг хүн төрөлхтний тусын тулд ашиглах ёстой гэжээ.
 
Бурунди улсаас Хятадад суугаа элчин сайд, Гана улсаас Хятадад суугаа элчин сайдын орлогч, Этиоп улсаас Хятадад суугаа консул, элчин зөвлөх нар нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.  

Их уншсан

холбоотой мэдээ