Йордан, Израйль харилцан шинэ элчин сайд томилов

Уртнасан 2018-10-10 09:49:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Йорданаас Израйльд суух шинэ элчин сайд Гхассан Мажали 9-нд үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлэв. Харин нэг сарын өмнө Израйлиас Йордан суух шинэ элчин сайд Амир Вейссборд Йорданы эзэн хаан II Абдуллахад итгэмжлэл жуух бичгээ өргөн барьжээ. Йордан, Израйль харилцан шинэ элчин сайд томилсон нь хоёр орны харилцаа хэвийн байдлаа сэргээж эхэлсний илрэл юм.

Ноднин 7-р сарын 23-нд Израйлиас Йорданд суугаа элчин сайдын яаманд буудлагын хэрэг гарч, элчин сайдын яамны нэгэн жижүүр, Йорданы нэгэн иргэнтэй маргах үедээ хутгалуулж, дараа нь Йорданы 2 иргэнийг буудаж алжээ. Хэргийн дараа тухайн үед Израйлиас Йорданд сууж байсан элчин сайд Эинат Счлейн хэрэгт холбогдсон жижүүрийн хамт Израйль руу буцсан байна. Энэ хэргийн улмаас Йорданд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөж, Йорданы эзэн хаан II Абдуллах хүний амь хөнөөсөн этгээдийг хуулийн дагуу шийтгэхийг шаардсан байна. Йорданы засгийн газар мэдэгдэл хийж, Израйлийн элчин сайдын яамны жижүүр цагдаагийн газар байцаалт өгөхөөс өмнө Израйлийн элчин сайдын яамны хүмүүс Йорданаас гарч болохгүй, Эйнат Счлейн үргэлжлүүлэн Йорданд элчин сайдаар суухыг зөвшөөрөхгүй гэжээ. Йордан, Израйль хоёр орны хооронд энэ хэргийн улмаас дипломат харилцааны хямрал гарсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ