Хятадын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хүргэж өгөв

2018-10-10 10:08:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хүргэж өгөв

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 10-р сарын 9-нд Хятадын засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг тээсэн тусгай нисэх онгоц Индонезийн Баликпапан нисэх онгоцны буудалд газардлаа. БНХАУ-аас Индонезод суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Ван Липин, Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын Эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга Мейл Диаз, Индонезийн ГХЯ-ны сайд Атиянто Праёно нар хоёр орны засгийн газрын нэрийн өмнөөс тусламжийн эд барааг хүлээлцсэн байна.

Хятадын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хүргэж өгөв

Орон нутгийн цагаар 9-р сарын 28-нд Индонезийн Дунд Сулавеси мужид 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, цунами үүссэн юм. Индонезийн албаны талын бүртгэлээр, 10-р сарын 9-ний байдлаар гамшгийн улмаас 2010 хүн амиа алдаж, 83 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Авран туслах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм. 

Хятадын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хүргэж өгөв

Гамшгийн дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин эн тэргүүнд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодод цахилгаан илгээж, Индонезийн ард түмэнтэй уй гашууг нь хуваалцан, Хятадын засгийн газар Индонезийн шаардлагын дагуу тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Ван И Индонезийн ГХЯ-ны сайд Ретно Марсудид цахилгаан илгээсэн байна. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Индонезийн Улаан загалмайн нийгэмлэгт 2 тэрбум долларын яаралтай тусламж үзүүлсэн юм. 

Хятадын хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хүргэж өгөв

Индонезийн талын шаардлагын дагуу Хятадын засгийн газар майхан, ус цэвэршүүлэгч, цахилгаан үүсгүүр зэрэг тусламжийн эд барааг олгохоор шийдэж, тусгай нисэх онгоцоор 5 удаа зөөвөрлөн хүргэхээр болжээ. Мөн БНХАУ-аас Индонезод суугаа элчин сайдын яам гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай хэрэглээний эд материалыг орон нутгаас худалдан авч өгсөн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ