​Тутаргын тухай олон улсын чуулга уулзалт болов

2018-10-10 10:10:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тутаргын тухай олон улсын чуулга уулзалт болов

Жүншинь агентлагийн мэдээ: 9-нд Харбинд 2018 оны Хятадын Тутаргын брэндийн олон улсын их хурал буюу Тутаргын тухай Хятадын олон улсын чуулга уулзалт болж, Тайланд, Америк, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг 10 гаруй улс орон, бүс нутгийн тутарга судлалын мэргэжилтэн, эрдэмтэд оролцжээ.

 
Хятадын инженерийн академийн академич Вань Жяньминь чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс бол тутарга тарьдаг талбайгаараа дэлхийд 2-р байранд жагсаж, 2017 онд 3 сая га тариалсан байна. Гэвч Хятадын тутаргын чанарыг сайжруулах ажил хоцрогдож байна. Үр боловсруулах аргаар адил бус хүн, адил бус зах зээлийн шаардлагын хангасан шилдэг чанарын тутарга бойжуулах шаардлагатай гэжээ.

 
Эх сурвалжийн мэдээлснээр, Ази тив бол дэлхийн хамгийн том тутарга үйлдвэрлэгч, борлуулагч бүс нутаг, үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн 90 хувийг эзэлдэг байна. Дэлхийн тутаргын үйлдвэрлэл нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээнээсээ хэтэрсэн өнөөгийн нөхцөлд Тайланд, Япон, Филиппин зэрэг орны тутарга судлалын эрдэмтэд чанарыг дээшлүүлж, олон улсын зах зээлийг эзэмших зэрэг санал дэвшүүлжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ