Хятадын Олон улсын импортын бэлтгэл үйл ажиллагаа болов

Уртнасан 2018-10-10 11:16:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Шанхай   хотноо Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн ерөнхийлсөн бэлтгэл үйл   ажиллагааг зохион байгуулжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн,   Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ху Чүньхуа тус үйл ажиллагаанд оролцож үг   хэлсэн байна. Тэрээр: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврын үзэл   санаанаас гүнзгий суралцан хэрэгжүүлж, намын төв хороо, төрийн зөвлөлийн   төлөвлөлт, байршуулалт ёсоор үргэлжлэн хичээл зүтгэл гаргаж, амжилтдаа сэтгэн   ханаж бардамналгүйгээр, бодит бэлтгэлээр гол болгож, шувтаргын шатны төрөл   бүрийн бэлтгэл ажлыг сайтар ахиуж, Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо   бүрэн дүүрэн амжилттай болохыг баталгаажуулах хэрэгтэй   гэжээ.

Ху Чүньхуа: Гол талыг чухалчлан, төслөө   улам сайжруулж, онц чухал дипломат харилцааны үйл ажиллагаанд алдаа гарахгүй   байх, аюулгүй байдлын хамгаалалтыг баталгаажуулах хэрэгтэй. Ялангуяа гол чухал   бүс, үйл явц дахь хяналт шалгалтаа улам нэмэгдүүлж, төрөл бүрийн гэнэтийн үйл   хэрэгт хандах урьдчилсан төслөө илүү нягт нямбай болгож, хэвлэл мэдээллийн   сурталчилгааны төслөө бүх талыг бодолцсон төсөл болгох хэрэгтэй. Бэлтгэлийн үр   дүнг дээд хэмжээнд чухалчлан, сайтар ашиглаж, асуудлыг эрж олон, даруй өөрчлөн   сайжруулж, бэлтгэлийн агуулгыг даруй нөхөж, аливаа чухал баталгаажуулалтын   үүргийг бүх тал, бүх үйл явц, бүх үе шатыг хамарсан бэлтгэл болгохоор хичээх   хэрэгтэй гэж шаардсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ