Ерөнхий сайдын айлчлалыг танилцуулав

2018-10-10 14:32:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тажикстан,  Нидерланд, Бельги болон Европын холбооны  тэргүүн нарын урилгаар Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р  сарын 11-19-нд тус гурван улсад айлчилж,  Душанбед болох ШХАБ-ын ерөнхий сайд  нарын уулзалт, Брюссельд зохиогдох Ази,  Европын дээд уулзалтад оролцоно. 9-нд  Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хийж  ерөнхий сайдын айлчлалыг танилцууллаа.  Хятадын ГХЯ: Ерөнхий сайд Ли Кэчяны Ази,  Европын гурван улсад хийх айлчлалын  үеэр холбогдох талуудтай хамт олон талт  үзэл баримтлал, чөлөөт худалдааг  хамгаалах талаар ярилцана гэжээ.

 Тажикстан  бол Хятадын баруун хойд бүстэй хиллэдэг  хөрш, Ли Кэчяны энэ удаагийн айлчлалын  анхны улс юм. 11-14-нд Ли Кэчян Тажикстаны  нийслэл Душанбед болох ШХАБ-ын ерөнхий  сайд нарын XVII уулзалтад оролцож,  Тажикстанд албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлалын үеэр Ли Кэчян Тажикстаны  удирдагчидтай шинэ нөхцөл байдал дахь  хоёр талт харилцааны хөгжил, Нэг бүс  нэг замын хамтын ажиллагаа, олон улсын  болон бүс нутгийн чухал асуудлаар санал  бодлоо солилцоно. Хоёр тал мөн худалдаа,  эдийн засаг, гааль, орон нутгийн харилцаа  зэрэг салбарын хамтын ажиллагааны олон  баримт бичигт гарын үсэг зурах юм.

 Энэ  он гарснаас хойш Франц, Англи, Герман  зэрэг Европын орнуудын удирдагчид тус  тус Хятад улсад айлчилж, 7-р сард Бээжин  хотод Хятад, Европын удирдагчдын уулзалт  амжилттай болсон. Ерөнхий сайд Ли Кэчян  энэ удаа Нидерланд, Бельги улсад айлчилж  Ази, Европын тэргүүн нарын уулзалтад  оролцож буй нь энэ оны сүүлийн хагас  жилийн Хятад, Европын бас нэгэн чухал  арга хэмжээ болох юм.

 Ази,  Европын уулзалт бол Ази, Европын хамтын  ажиллагааны индэр, Ази, Европын түншийн  харилцааны гүүр юм. 10-р сарын 18-19-нд  Брюссельд Ази, Европын тэргүүн нарын  XIII уулзалт “Ази, Европ дэлхийн түншүүд  дэлхийн сорилтыг даван туулна” уриан  дор болно. Гадаад хэргийн яамны сайдын  туслах Жан Жүнь хэлэхдээ: Ерөнхий сайд  Ли Кэчян хурлын үеэр шинэ нөхцөл байдал  дахь Ази, Европын түншийн харилцаа,  сорилтыг хамтдаа даван туулахын бодит  ач холбогдолын талаарх Хятадын байр  суурийг тодорхойлж, Ази, Европын хамтын  ажиллагааны тухай Хятадын санаачлгыг  дэвшүүлж, олон улсын болон бүс нутгийн  асуудлаарх байр сууриа илэрхийлнэ.  Үүнээс гадна Ли Кэчян олон орны  удирдагчидтай хоёр талын уулзалт хийх  юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ