Ван И Японы төлөөлөгчидтэй уулзав

Уртнасан 2018-10-10 16:20:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 10-нд Бээжин хотод Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятадад ирж Хятад, Японы компанийн эзэд, экс өндөр албан тушаалтнуудын IV уулзалтад оролцохоор ирсэн Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда болон Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй уулзлаа.

Ван И: Хятад, Япон энх тайван, найрсаг харилцааны гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн өмнө ноён Фукуда таны аав, тухайн үеийн Японы ерөнхий сайд ноён Такео Фукуда, ноён Дэн Шяопин нар Хятад, Японы энх тайван, найрсаг харилцааны гэрээг байгуулж, Хятад, Японы хамтарсан мэдэгдлийн бүх төрлийн агуулгыг хууль зүйн хэлбэрээр тодорхойлон, Хятад, Японы харилцааны улс төр, хууль зүйн үндэс суурийг бэхжүүлсэн билээ. 10 жилийн өмнө та тухайн үеийн Японы ерөнхий сайдын хувиар Хятадын удирдагчтай улс төрийн дөрвөн баримт бичигт гарын үсэг зурж, Хятад, Япон харилцан нөгөө талынхаа хамтын ажиллагааны түнш байх, харилцан заналхийлэхгүй байх, харилцан дэмжих энх тайвны хөгжлийг тодорхойлсон юм. Эдгээр зарчим өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Хоёр тал урьдыг залгамжлан ирээдүйг угтан урагшилж, Хятад, Японы харилцааны улс төр, хууль зүйн үндэс суурийг бэхжүүлэн, харилцан хамтын ажиллагааны түнш байх чухал нийтлэг ойлголтыг тодорхойлж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргах ёстой гэжээ.

Ясуо Фукуда: Япон, Хятадын харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжих нь Япон, Хятад хоёр оронд төдийгүй нийт Зүүн Ази, дэлхий нийтэд чухал ач холбогдолтой. Хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, Япон, Хятадын харилцааны зүг чигийг дахин алдагдуулахгүй байхын төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бид бэлэн байна. Японы тал Хятад улсын шинэ ээлжийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад гүнзгий оролцохыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ