Чанчүн кино үйлдвэрийн Орчуулж, дуу оруулах газрын замнал

2018-10-10 17:43:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 14-нд Чанчүн кино үйлдвэрийн орчуулж бэлдсэн Японы уран сайхны хайр дурлал, уран зөгнөлийн сэдэвт “Камакурагийн үлгэр” киног Хятадын кино театруудад гаргаж эхэллээ. БНХАУ байгуулагдсаны дараах орчуулж, дуу оруулсан анхны киног Чанчүн кино үйлдвэрт хийснийг мэдэх хүн цөөрчээ.

Эгэл нэгэн цэрэг киноны зураг

"Эгэл байлдагч" киноны зураг

Чанчүн кино үйлдвэрийн Орчуулж, дуу оруулах газрын замнал

БНХАУ-ын түүхэнд хятад хэлээр дуу оруулсан анхны бүтээл бол ЗХУ-ын “Эгэл байлдагч” кино юм. Энэ бүтээлийг 1949 онд албан ёсоор кино театруудаар гаргажээ. Тэр цагаас өнөөг хүртэл 70 жилийн турш Чанчүн кино студи 50 гаруй орны 2400 гаруй киног орчуулсан юм. “Ромын амралт”, “Южирогийн түүх”, “Мадагаскар” цуврал, “Сарыг хулгайлах төлөвлөгөө”, “Нэгдүгээр жүжигчин бэлтгэ” зэргийг кино сонирхогчид андахгүй. 2017 онд Хятадын эх газарт гадаадын 90 гаруй кино тавьсны 30-ыг нь Чанчүн кино үйлдвэрт орчуулсан бөгөөд тус үйлдвэрийн бүтээлүүд зах зээлийн 30-аас дээш хувийг эзэлжээ. Өөр сувгуудаар үзэгчдэд хүргэсэн орчуулгын киног нэмбэл тус үйлдвэр жилд 100 гаруй кино орчуулж бэлдсэн байна. 

Чанчүн кино үйлдвэрийн дарга Ван Шяовэй ингэж ярьсан юм: “Сүүлийн жилүүдэд бид жил бүр орчуулгын 30 гаруй киног театрт гаргаж, тоо нь жилээс жилд нэмэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.”

Дуун оруулагч Хү Лянхуа

Дуун оруулагч Хү Лянхуа

“Анаахайнууд” киноны Гаргамелийн дүрд Хү Лянхуа дуу оруулжээ. Тэрээр 1983 оноос кино үйлдвэрт ажиллан, өнөөг хүртэл гадаадын 710 кинонд дуу оруулжээ. Тэрээр: Сүүлийн арав гаруй жил Хятадын кино зах зээл түргэн сэргэж, Чанчүн кино үйлдвэр ч хөгжлийн шинэ шатанд гарсан гэжээ. 

Хү Лянхуа энэ тухай ярьж байна: “Чанчүн кино үйлдвэрийн орчуулгын кино хөлд, хэлд орж, өсөн торнисоор намайг ажилд орох үед ид хөгжиж байлаа. Гэвч 90-ээд оноос уналтад орж, хожим дахин сэргэн хөгжсөн юм.” 

Механизмын шинэчлэл, дуу оруулах техникийн хөгжил, дуу оруулах шинэ арга зүй, боловсон хүчнийг дэмжих зэрэг нь манай сэргэн хөгжих үндсэн шалтгаан болсон. Уламжлал, шинэчлэлд авах гээхийн ухаанаар хандаж байгаа нь манай амжилтын нэг нууц юм гэж Хү Лянхуа ярьж байлаа. 

Орчуулгын найруулагч Ван Лижүнь

Орчуулгын найруулагч Ван Лижүнь

Урьд нь технологийн хувьд хоцрогдмол байлаа. Киног хальсанд бичдэг байлаа шүү дээ. Одоо бол шууд дижиталаар, олон сувгаар зэрэг бичиж болно. Хүмүүс нэг нэгэндээ уягдаад байхгүй. Урьд нь бүх хүн бүрдэж байж ажил эхэлдэг байлаа. Хальс гэмтвэл бүхнийг шинээр эхлүүлнэ. Одоо ийм асуудалгүй болсон.” 

Техник, ажлын аргачлал өөрчлөгдсөн ч хариуцлага өөрчлөгдөөгүй байна. Орчуулгын найруулагч Ван Лижүнь хэлэхдээ: Ахмад үеийнхний ажилдаа сэтгэл тавьж, судалж, шинийг эрэлхийлэх идэвх бидэнд нандин өв болон үлдсэн гэжээ. Тэрээр ингэж ярьсан юм. 

“Манай ахмад уран бүтээлчид анх нэг кинон дээр хагас жил, хэдэн сараар ажилладаг байлаа. Дасгал хийж, үгээ цээжлэн, сэтгэгдлээ бичиж, дүрээ задлан маш нямбай ханддаг байсан юм.”   

Тэрээр: Одоо олон киног дэлхийд нэгэн зэрэг цацахыг шаарддаг болсон. Орчуулж дуу оруулах ажлыг маш богино хугацаанд эрчтэй хийх хэрэгтэй болно. Гэвч зарим шат дарааллыг орхигдуулж болохгүй. Жишээ нь ямар ч киног хамтдаа үзэх, дүр болон сэтгэлгээний өөрчлөлтийг судлах гээд олон шат дараалал бий гэжээ. 

Үйлдвэрийн дарга Ван Шяовэй ингэж ярьсан юм:“Цаг үе, үзэгчид өөрчлөгдөж байна. Орчуулж дуу оруулах ажил ч цаг үетэй хөл нийлэн хөгжих хэрэгтэй. Бид орчуулж, дуу оруулах ажилдаа уг эхийг хүндэтгэсний үндсэн дээр Хятадын нийгэм, соёлын элементүүдийг нэмж, Хятад маягийн итгэмж хэрэглэн, Хятадын үзэгчдэд улам ойртуулж байна.” 

Чанчүн кино үйлдвэрийн Орчуулж, дуу оруулах газар 70 жилийн дотор олон боловсон хүчин бэлдэж, тэд киног өөрийнхөө дуу хоолойгоор дахин амлуулсаар иржээ. Одоо эдгээр ахмад уран бүтээлчдээс гадна залуу уран бүтээлчид ч кино орчуулж, дуу оруулах ажилд хувь нэмрээ оруулж байна. 

25 настай

Дуун оруулагч Ү Ян

Дуун оруулагч Ү Ян

Гирин мужийн Урлагийн дээд сургуулийн Дуу оруулалтын магистрын 2-р ангийн оюутан. Мөн Чанчүн кино үйлдвэрийн Орчуулж, дуу оруулах газар ажилладаг. Тэр олон киноны гол дүрд дуу оруулсан юм. Ү Ян энэ ажилдаа итгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. 

Чанчүн кино үйлдвэрийн Орчуулж, дуу оруулах газрын замнал

Чанчүн кино үйлдвэрийн музей

Кино орчуулж, дуу оруулах ажил цаашид эрчтэй хөгжих нь мэдээж хэрэг юм. Бид үүнд итгэл дүүрэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ