Экспогийн үеэр аяллын өвөрмөц маршрут ажиллуулна

Уртнасан 2018-10-11 10:11:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 5-нд Шанхай хотод нээгдэнэ. Зохион байгуулагч Шанхай хот энэ удаагийн экспод оролцох зочин бизнесменүүдэд зориулж өвөрмөц онцлог бүхий 45 маршрут, хөрөнгө оруулалтыг дэмжих 30 хөтөлбөр төлөвлөжээ. Үүгээр дамжин Шанхайн бизнес эрхлэлтийн орчныг сайтар танилцуулж, Шанхайн олон дүүрэг экспогийн эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн багийн үзэсгэлэн зохион байгуулах байгууллагатай хөрөнгө оруулалтыг ахиулах харилцаа тогтоохыг нэмэгдүүлэх юм байна.

Энэ удаагийн хурлаар нийтэлсэн Шанхай хот импортын экспогийн хөрөнгө оруулалтыг ахиулах үйл ажиллагааг холбох, аялан танилцах маршрутыг Шанхай хотын Арилжааны зөвлөл тус хотын 16 дүүрэгтэй хамтран орон нутгийн түүх соёл, бүс нутгийн давуу талтай аж үйлдвэрлэл, голлох аж үйлдвэрлэл зэрэг хүчин зүйлсийг уялдуулж, экспод оролцох төрөл бүрийн зочин бизнесменүүдэд зориулж нарийн хуваарь, төлөвлөгөө гаргасан нь ухаалаг үйлдвэрлэл, худалдаа, банк санхүү, соёлын бүтээмж, амьдрал, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, онцлог аяллын маршрут нь Шанхайн олон улсын эдийн засаг, банк санхүү, худалдаа, агаарын тээвэр, шинжлэх ухаан технологийн инновац “таван төв”-ийн бүтээн байгуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа дэлгүүр, соёл “дөрвөн том брэнд”-ээр гол шугамаа болгож, зочин бизнесменүүд богино хугацаанд Шанхай хоттой сайтар танилцахад нь тусалж, “Банк санхүүгийн гудамж”, “Вайгаочяо 6+365 үзэсгэлэн худалдааны индэр”, “Жинань-Наньжины аялал”, “Хиймэл оюун ухаантай танилцах” зэрэг 45 аяллын маршрут гаргасан байна.

Их уншсан

холбоотой мэдээ