Импортын экспог сурталчлах Фүшин хурдны галт тэрэг өнөөдөр хөдөлнө
Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 26 хоногийн дараа нээгдэх гэж байна. Үүнтэй холбогдуулж тус экспог сурталчлах Фүшин хурдны галт тэрэг өнөөдрөөс зорчиж эхэлээ. Тус галт тэрэг Бээжин, Шанхай хотын хооронд Хятадын олон улсын импортын анхдугаар экспог өндөрлөх хүртэл зорчих юм.
Сэтгүүлч галт тэрэгний тасалгаанд, ширээний наалт, суудлын наалт, зар, радио, дэлгэц, Wifi зэргээр тус экспог сурталчилж, Хятадын олон улсын импортын экспог зохион байгуулахын утга учрыг бүх талаар танилцуулж байгааг үзсэн байна. Зорчигч тус вичатын QR кодыг уншуулснаар тус арга хэмжээний тухай бүрэн мэдээллийг хүлээн авч үзэж болох юм байна.
Тус экспог улам олон хүнд ойлгуулахын тулд Шанхай хот янз бүрийн арга хэлбэрээр танилцуулж байгаа юм. Тухайлбал, тус хотын хоёр том онгоцны буудал, зарим нисэх онгоц, хурдны галт тэрэг, Бээжин Шанхайн чиглэлийн хурдны төмөр зам зэрэг олон индрээр сурталчлан танилцуулах юм байна.