Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

2018-10-11 15:23:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

2018 оны бүх Хятадын нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ 9-нд эхэллээ. Энэхүү арга хэмжээ инновац бүтээгчдийг үзэл бодлоо солилцож, инновацын бүтээлээ солилцох чухал индэр бөгөөд энэ оны арга хэмжээ Чэндү хотод “Нийтээрээ дээд түвшинд аж ахуй эрхэлж, шинийг бүтээн, чансаатай хөгжье” уриан дор болсон юм.  

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

Энэ оны “нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх” арга хэмжээний үеэр Чэндү хотод 7 төрлийн гол үйл ажиллагаа, 29 төрлийн өвөрмөц онцлогтой арга хэмжээ зохиож, 150 төслийг танилцуулсан юм. Үүнд дижитал эдийн засаг, хуваалцах эдийн засаг зэрэг шинэ салбар, шинэ загвар, гадаад дотоодын шинэ ажил төрлийг олонд танилцуулсан байна. 

Сычуань мужийн технологийн Дэндүн ХХК нисэгчгүй онгоц танилцуулсан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Тус онгоц 10.5 метр урт, 3.3 метр өндөр, 20 метр урт далавчтай, хэмжээний хувьд энгийн нисдэг тэрэгтэй адил байлаа. Тус компанийн зах зээл хариуцсан газрын орлогч захирал Жөү Цаньхү хэлэхдээ: Энэ нисэгчгүй онгоц хос хөдөлгүүртэй учир 1 тонн бараа тээвэрлэж, өндөрлөг, уулархаг нутаг, далай тэнгис зэрэг түвэгтэй орчинд нисэж болно гэжээ.  

“Хос хөдөлгүүртэй учир аюулгүй байдлын баталгаатай, хөдөлгөх хүч их, олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай. Энэ онгоц 1000 кг ачаа тээж, 8000 метр хүртлэх өндөрт, тасралтгүй 45 цаг нисэж, 7500 км аялах хүчин чадалтай.” 

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

Цахилгаанжуулах, оюунлаг, интернетэд холбох зэргээр гол болгосон шинэ технологи авто машины салбарыг хамарч байна. Алибаба группийн ухаалаг жолоодлогын Alios систем олны анхаарлыг татсан юм. Алибаба группийн дээд технологийн мэргэжилтэн Лү Шэнхуа танилцуулж хэлэхдээ: Ухаалаг жолоодлогын систем нь авто машиныг аливаа юмтай холбогдох “тархитай” болгосон гэж хэлж болно. Жолооч нь үг яриа, нүүрний хувирал, дохио зангаа зэрэг аргаар машинтайгаа харилцаж болно гэжээ.  

Бид машины дотоод солилцоог улам оюунлаг болгож болно. Жишээлбэл, машинд суугаад амаар тушаал өгч болно. “Би гэртээ харина” гэж хэлбэл тэр даруй явах замыг чинь төлөвлөөд өгчихнө гэжээ. 

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

Хил дамнаж аялахад үг яриа, интернет сүлжээний шаардлагад нийцүүлэн Байдү компани ухаалаг программ “WiFi орчуулагч” бүтээсэн байна. Байдү компанийн сурталчилгааны ажилтан Шүй Шяо-Янь хэлэхдээ: Орчуулгын аппарат овроор утасны цэнэглэгчтэй адил боловч олон төрлийн хэлний орчуулга хийдэг, 98 хувийн оновчтой орчуулдаг гэжээ.  

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

“WiFi орчуулагч” WiFi ба шууд орчуулгыг уялдуулах чадвартай. 80 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан. Иймээс та гадаадад аялахдаа орчуулга хийлгэх буюу интернетэд холбогдохдоо түүнийг ашиглаж болно.” 

Нийтээр аж ахуй эрхэлж, шинийг бүтээх 7 хоногийн арга хэмжээ болов

Чэндү хотод үзэсгэлэнгээс гадна, тэргүүний технологийг шоу, инновацын орон зай зэрэг үзүүлбэрүүд олон түмний сонирхлыг татаж, шинжлэх ухаан технологийн ид шидийг гайхуулж байлаа. Шоуны 400 ам дөрвөлжин метр талбайд хиймэл оюун ухаан, робот, эрүүл мэндийн салбарын технологийн шилдэг бүтээгдэхүүн, дизайныг харуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ