Хотын ногоон эдийн засгийн хөгжлийн “Нэг бүс нэг зам” III хурал болж байна

2018-10-11 16:13:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Вена хотод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан хотын ногоон эдийн засгийн хөгжлийн “Нэг бүс нэг зам” III хурал болж, хуралд оролцогсод хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, ирээдүйн тогтвортой хөгжлийг дэмжихээ илэрхийлжээ.

Хуралд 90 гаруй улс орны 188 хотын төлөөлөгч оролцсон байна. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Ли Юн нээлтийн ёслолд хэлэхдээ: Энэ удаагийн хурал түншлэлийн солилцооны талбарыг эрчимжүүлж, Нэг бүс нэг зам дагуу хотуудын аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Тус хурал өнгөрсөн туршлагын үндсэн дээр тулгуурлан хэрхэн бодит үр ашиг хүртэхийг улам анхаарна гэжээ.

Тогтвортой, хөгжиж дэвшиж буй хот байгуулахын тулд дэлхийн өнцөг булан бүрт хамтын ажиллагаа өрнүүлж байна. Харин Нэг бүс нэг зам санаачилга үүний чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш видео бичлэгээр дамжуулан илэрхийлсэн байна.

Тус хурал 11-нийг хүртэл явагдана. Хурлын үед Хятадын Шанхай, Чэндү,  Италийн Триест, Австрийн Вена үлгэр жишээ хотоор сонгогдож, хөгжлийн туршлагаа хуваалцан, хурлын индрээр дамжуулж түншүүдтэйгээ холбоо тогтоох юм байна.





Их уншсан

холбоотой мэдээ