Шэньжэнь хот инновацын сүлжээ байгуулж чансаатай хөгжиж байна

2018-10-11 17:23:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнгөрсөн 40 жилд Хятадын оюунлаг, хөдөлмөрч   ард түмэн улс эх орноо өөрийн гараар үсрэнгүй хөгжүүллээ. Өрнүүн хөгжлийн 40   жилд маш олон хот суурин түргэн өөрчлөгдөж, олон мянган аж ахуйн нэгж өсөн   дэвжсэн юм. Одоо Хятадын хөгжил өөрчлөлтийн анхны “боомт” Шэньжэнь хотын   хөгжилтэй танилцъя.

Шэньжэнь хотын Наньшань дүүрэг дэх Хятадын   ШУА-ийн Шэньжэнь дэх Дэвшилтэт технологийн судалгааны төв энгийн бусад   судалгааны төвөөс ялгаатай, ирээдүй рүү явах технологийн шинэчлэлийн мөрөөдлийн   театрт ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тус судалгааны төвд хэт долгионоор тархины   мэдрэлийг хөндөх, сэргээх онцгой судалгаа хийж байна. Энэ судалгааг дэлхийн   чанартай хүнд асуудал болоод байгаа Альцхаймерын өвчин, Паркинсоны өвчин зэрэг тархины өвчнийг эмчлэхэд   зориулж байна. Хятадын ШУА-ийн Шэньжэнь дэх Дэвшилтэт технологийн судалгааны   төвийн орлогч дарга Жэнь Хайрун хэлэхдээ: “Бид судалгаанд хэрэглэх төхөөрөмжийг зохион   бүтээсэн. Одоо томоохон амьтан дээр туршиж байна. Мөн эмчилгээний төхөөрөмжийг   үйлдвэрлэх компани байгуулсан” гэжээ.

Дэлхийн технологийн хөгжлийг тэргүүлж, улс   орны онц чухал хэрэгцээг хангахын төлөө Шэньжэнь хот “суурь судалгаа+технологийн   шинэчлэл+үр дүнгээ үйлдвэрлэлд оруулах+технологийн санхүүжилт”-ийг иж бүрдүүлсэн   инновацын сүлжээ байгуулж, шинжлэх ухаан технологийн салбарын салхийг хагалахаар   хичээж байна. Энэ жилийн 3-р сард Шэньжэнь хот Нобелийн шагналт эрдэмтдийн 5   лаборатори байгуулж, суурь судалгааны 4 байгууламж нээжээ. Шэньжэний Инновацийн   сангийн зочин судлаач Сүн Вэй хэлэхдээ: Тулгуур салбарын гол технологийг эзэмших   нь маш чухал. Одоо бид бүрэн бие даасан оюуны өмчтэй шинэ технологи бий болгох   хэрэгтэй. Эдгээр технологи зөвхөн хэрэглээний түвшинд бус харин заавал үндсэн   технологи, тулгуур салбарын технологи байх хэрэгтэй юм гэжээ. 

Шинийг бүтээхэд хамгийн гол нь мэргэжлийн   боловсон хүчин хэрэгтэй. Дээд зэргийн шинэ технологийн мэргэжлийн боловсон хүчин   татахын тулд Шэньжэнь хот аж ахуй, зах зээл, бодлого, үйлдвэрлэл, судалгаа,   хөрөнгө оруулалтыг уялдуулсан системээр урамшуулах бодлого хэрэгжүүлж, Хятадын   болон дэлхийн мэргэжлийн боловсон хүчнийг Шэньжэньд татан ирүүлжээ. 2014 онд   гадаадад ажил эрхэлж хөл дээрээ боссон Чэнь Мин Шэньжэнь хотод очиж, хөдөлгөөнт   дүрсийг ялган тодруулах технологийн компани байгуулжээ. Тэрээр хэлэхдээ:   Шэньжэний зах зээлийн орчин, ил тод механизм надад таалагдсан учраас цахим   хэлбэрээр өргөдөл өгч, захидлаар хянуулж ирсэн юм. Танил тал хайгаагүй,   урамшууллын 40 сая юань гурван сарын дотор манай компанийн дансанд орсон гэжээ.

Шинэ эринд орсноос хойш чансаатай хөгжихийн   тулд Шэньжэнь хот шинэ арга хэрэглэсэн юм. Тэд Гуанмин дүүрэг байгуулж, биологи,   материалын техник, орон зайн шинжлэх ухаан зэрэг шинжлэх ухааны томоохон дэд   бүтэц бүхий хотхон байгуулжээ. Гуанмин дүүргийн намын хорооны нарийн бичгийн   дарга Ван Хүнбин хэлэхдээ: “Шинжлэх ухаан технологийн энэ хотхоныг   засгийн газар эзэмшиж, талууд оролцон, нээлттэй, хуваалцаж хэрэглэх зарчимтай   юм. Энэ маань дээд зэргийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдад шинжлэх   ухаан технологийн дэд бүтцийн олон нийтийн талбар гаргаж өгсөн” гэжээ.

40 жилийн турш Хуавей, Тенсент, BYD зэрэг   олон компани Шэньжэнээс хөгжлийн гараагаа авч, Шэньжэний инновацын гайхамшгийг   бүтээсэн юм. Инновац бол нэгдүгээр үйлдвэрлэлийн хүчин, инновац Шэньжэнь хотыг   гайхалтай өөрчилсөн билээ. Шэньжэний эдийн засгийн нийт хэмжээ 1979 онд 197 сая   юань байсан бол 2017 онд 2 их наяд 240 тэрбум юаньд хүрчээ. Одоо Шэньжэнь хотын   зохион бүтээхэд зарцуулж байгаа хөрөнгө ДНБ-ний 4 хувь гаруй буюу олон улсад   тэргүүлэх түвшинд хүрсэн байна. Хойшид Шэньжэнь шинжлэх ухаан технологийн аварга   том дэд бүтэц байгуулж, суурь судалгаа, инновацын эх үүсвэрийг бүтээх чадвараа   нэмэгдүүлж, чансаатай хөгжлийг эрч хүчээр ханган, Гуандүн, Хонконг, Макаогийн   хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, инновацын салбарт шинэ гараагаа эхлүүлнэ   гэж Ван Хүнбин ярьсан юм.  

 

Их уншсан

холбоотой мэдээ