“Өрийн занга” биш “Хөгжлийн хөшүүрэг” юм

2018-10-11 17:30:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Өрийн занга” биш “Хөгжлийн хөшүүрэг” юм

Сүүлийн үед АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс Хятадыг бүх талаар гүтгэсэн үг хэлж: Хятад улс Ази, Африк, Европ, Латин Америкийн бүс нутагт хэдэн зуун тэрбум долларын дэд бүтцийн зээл олгож, хөгжиж буй зарим оронд өрийн занга тавьсан. АНУ Хятадын өмнөөс тэдгээр улс орны хэрэгцээг хангах болно гэжээ. 

Хятад, Америкийн худалдааны маргаан шат ахиж буй нөхцөлд Пенсийн энэ үг үнэмшилгүй, Хятадыг гүтгэж, яс хаяхыг оролдож байгаа нь илэрхий байна. Хятад улс зарим хөгжиж буй оронд өрийн занга тавиагүй, итгэхгүй бол тооцоо хийж болох юм. 

Сүүлийн үед өрнөдийн хэвлэлүүд Шри Ланкийг өрийн занганд орсон гэж шуугьж байна. Пенс хэлэхдээ: Хятад улс бизнесийн ямар ч үнэ цэнэгүй Ханбан Тото боомтыг байгуулж, Шри Ланкийг асар их өрөнд унагасан. Бээжин үүгээр шалтаг болгон дарамт үзүүлж, энэ шинэ боомтыг Хятадад шилжүүлэхийг шаардаж байна. Энэ боомт удалгүй Хятадын тэнгисийн цэргийн флотын бааз болж магадгүй гэжээ. 

Шри Ланкийн төв банкны бүртгэлээр, Хятадаас авсан зээл Шри Ланкийн 2017 оны гадаад өрийн 10 орчим хувийг эзэлсэн бөгөөд тус зээлийн 61.5 хувь нь олон улсын зах зээлийн хүүгээс илүү хөнгөлөлттэй зээл юм. Энэ тухай Шри Ланкийн ерөнхий сайд Ранил Викремесинг хэлэхдээ: Хятад улс Шри Ланкийг “өрийн занга”-нд унагаагүй. Хятадын компани Шри Ланкийн талтай гарын үсэг зурсан Хамбантота боомтыг ашиглах хэлэлцээр бол эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр худалдааны зарчмаар хийж буй хоёр талын хамтын ажиллагааны төсөл юм. Тус боомтыг Энэтхэгийн далайн ложистикийн төв болгож, Шри Ланкийн эдийн засгийн хөгжлийг дэмжин, бүс нутгийн дэд бүтцийг холбох зорилготой юм. 2020 он гэхэд тус боомтын орлого Шри Ланкийн засгийн газрын орлогын 40 хувийг эзэлж, 10 мянган ажлын байр шууд бий болгон, дамаар 60 мянга гаруй ажлын байр бий болгоно гэжээ. Шри Ланкийн интернет ашиглагчид, энэ бол маш сайн төсөл бөгөөд манай улсад идэвхтэй нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Хятад, Шри Ланкийн харилцан ашигтай хамтдаа ашиг олох худалдааны энэ төлөвлөгөөг АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс “хүчээр худалдсан” хэрэг болгож, цэрэг дайны өнгө аяс ч оруулжээ. Энэ бол Америк маягийн улс төрийн дээрэнгүй үзэл, бусдыг өөртэйгөө адилтган бодож байгаа хэрэг юм. АНУ дэлхийн 70 гаруй улс оронд 800 гаруй цэргийн бааз байгуулсан учир бусад орны худалдааны хамтын ажиллагааг энгийн нүдээр харж чадахаа больсон байна. 

Шри Ланкаас гадна, Пакистан, Филиппин, Венесуэл, Жибути, Папуа Шинэ Гвинейн зэрэг орныг ч барууныхан Хятадын “өрийн занга”-нд уналаа гэж “сэрэмжлүүлж” байна. Эдгээр орон Хятад улстай “нэг бүс нэг зам” төслөөр хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.

Хамт зөвшилцөн, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах зарчмын үндсэн дээр Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтран ажиллаж буй төсөл болгон нь “хөгжлийн хөшүүрэг” болно. Энэ оны 9-р сар хүртэл Хятад улс “нэг бүс нэг зам” дагуу 105 улс орон, олон улсын 29 байгууллагатай засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 149 баримт бичигт гарын үсэг зурсан юм. 2013-2017 онд, Хятад улс ба “нэг бүс нэг зам” дагуу улс орнууд хоорондын экспорт импортын нийт хэмжээ 33.2 их наяд юаньд хүрч, жил бүр 4 хувиар нэмэгдсэн байна.

Пенс: АНУ “зарим оронд шударга ил тод сонголт” өгнө гэжээ. Гэвч АНУ-ын энэ засгийн газрын “хуурамч амлалт”-ын цаана “Америкийг эн тэргүүнд тавих”, “АНУ No1” хэмээх дээрэнүй үзэл нуугдаж байгааг хүмүүс мэдсэн байна. “Хятадаас өмнө Жибутид очсон АНУ өнөөг хүртэл юу бүтээж өгсөн юм бэ? Юу ч өгөөгүй” гэж Жибутийн Торгоны замын банкны ерөнхийлөгч Омар Гайти шууд хэлсэн юм. 

Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин даргын хэлсэн “Хятад улс Африкийн орнуудын өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замнал хайж байгаад оролцохгүй, Африкийн дотоод хэрэгт оролцохгүй, Хятад улс үзэл бодлоо бусдад хүчээр тулгахгүй, Африкт туслахдаа улс төрийн болзол тавихгүй, Африкт хөрөнгө оруулж, хөрөнгө хуримтлуулахдаа улс төрийн ашиг хонжоо хайхгүй” гэсэн таван зүйлт зарчмаас гадаад орнуудтай хамтран ажиллаж буй Хятад улсын практикийг харж болно. 

 

Их уншсан

холбоотой мэдээ