Ли Кэчян Казахстаны ерөнхий сайдтай уулзав

2018-10-12 09:29:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар  11-нд Душанбе хотноо Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ШХАБ-ын  гишүүн орнуудын ерөнхий сайд нарын  зөвлөлийн хуралд оролцохоор очсон  Казахстаны ерөнхий сайд Сагинтаевтай  уулзав.

Ли  Кэчян: Хятад, Казахстан харилцан итгэлцсэн  шударга, найрсаг хөрш, харилцан ашигтай,  хамтдаа ашиг олох иж бүрэн стратегийн  түнш билээ. Хоёр тал бие биенээ тогтвортой  байдал, хөгжил дэвшлийн асар их боломж  гэж үздэг. Хятадын тал Казахстаны талтай  хамт дээд зиндааны харилцаагаа бататгаж,  “Нэг бүс нэг зам”-ын бодлогыг Казахстаны  эдийн засгийн “Гэрэлт зам” бодлоготой  уялдуулан, хоёр орны үйлдвэрлэлийн  салбар дахь хамтын ажиллагаагаар үлгэр  жишээ болгон,  хамтын ажиллагааны  төслүүдээ хэрэгжүүлж, шинэ салбар дахь  хамтын ажиллагаанд боломж нээхийг хүсэж  байна. Хоёр тал боомтын уялдаа холбоогоо  бэхжүүлэн, худалдааны хүрээгээ тэлж,  олон талт худалдааны систем, дэлхийн  эдийн засгийн нээлттэй байдлыг хамтдаа  хамгаалж, ажил хэрэгч хамтын ажиллагааны  үр дүнг хоёр ард түмэнд хүртээхийг хүсэж  байна гэжээ.

Сагинтаев:  Казахстан, Хятад хоёр улс найрсаг  харилцаатай, хоёр талт худалдаа улам  нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын хамтын  ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж  байна. Казахстаны тал Хятадын талтай  стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж,  Казахстаны талын боомтыг өөрчлөн  шинэчлэх, хилээр нэвтрэх чадамжийг  нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын  ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ