Пэн Ли-Юань баяр хүргэж, үг хэлэв

2018-10-12 09:55:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Пэн Ли-Юань баяр хүргэж, үг хэлэв

Синьхуа агентлагийн мэдээ: Парист ЮНЕСКО-гийн   Охид, эмэгтэйчүүдийн боловсролын 3-р шагналыг гардуулах ёслол болжээ. Шагнал   гардуулах ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн Охид,   эмэгтэйчүүдийн боловсролд тус дөхөм үзүүлэх элч Пэн Ли-Юань баяр хүргэж, үг   хэлсэн юм.
 
Пэн Ли-Юань шагнал гардуулах ёслол хийж   байгаад баярлаж байгаагаа илэрхийлээд, шагнал авсан Ямайкагийн Эмэгтэйчүүдийн   төв, Misr El Kheir санд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл   дэвшүүлжээ. Тэрээр: Охид, эмэгтэйчүүдийн боловсрол бол эрхэм дээд үйлс юм. Охид,   эмэгтэйчүүдийн боловсролыг хөгжүүлж, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил өөрийгөө   хөгжүүлэх боломжтой болох нь дэлхийн 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг   биелүүлэх чухал агуулга, алхам юм. Энэ агуу үйлсэд улам олон хүн оролцож тус   тусын хувь нэмрээ оруулахад ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал   чухал үүрэг гүйцэтгэж байна. Шагнал авсан хүмүүс боловсролын эрх тэгш, шударга   байдлыг ахиулж, охид, эмэгтэйчүүд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус болсон юм   гэжээ.
 
ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын   шагнал бол Хятадын засгийн газар санаачилж, санхүүжүүлсэн ЮНЕСКО-гийн тус салбар   дахь цорын ганц шагнал юм. 

Их уншсан

холбоотой мэдээ