Гуанжөүгийн экспорт импортын 124 дүгээр яармаг нээгдэнэ

2018-10-12 15:04:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 
10-р сарын 15-нд Гуанжөү хотод Гуанжөүгийн   экспорт импортын 124 дүгээр яармаг нээгдэнэ. 11-нд Бээжинд Хятадын Худалдааны   яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн: Тус яармагт оролцох гадаад дотоодын аж ахуйн   нэгж 25 мянга гаруйд хүрч, мэргэжлийн түвшин, үйлчилгээний чанар нь улам   дээшиллээ. Брэндийн лангуу олширч, бүтэц нь сайжирч, том брэндүүдээс гадна шинэ   аж ахуйн нэгжүүд оролцоно гэжээ.
 
Тэрээр: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гал   тогооны хэрэгсэл, гэрийн тавилга зэрэг барааны нэр төрөл олширч, олон янзын   үүрэгтэй шууд дэлгэн үзүүлэх бүс нээнэ. Олон чадавхтай ерөнхийлсөн индрийн   үүрэг, хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ухаалаг үйлчилгээ, урьдчилан үзүүлэх индэр,   хэрэглэгч нийлүүлэгчийг холбох, үнэлгээ, гэрчилгээ, аж ахуйн нэгжийн   сурталчилгаа, ухаалаг бизнес аялал зэрэг гол гол ажил төрлийн загвар гаргаж, бүх   зам сувгийн нэг цэгийн, цахим, бодит үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
 
Гао Фэн:   Хятадын гадаадад нээлттэй хамгийн чухал цонх болсны хувьд Гуанжөүгийн яармаг 61   жилийн турш гадаад дотоодын аж ахуйн нэгжид үйлчилж, Хятадын гадаадад нээлттэй   байх, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ