БНХАУ-ын худалдааны хоёр дахь том түнш АНУ хэвээр байна

2018-10-12 15:16:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын худалдааны хоёр дахь том түнш АНУ хэвээр байна

12-нд Бээжинд Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь: Хятадын гаалийн бүртгэлээр, энэ оны эхний 3 улиралд БНХАУ, АНУ хоорондын экспорт импортын нийт хэмжээ 3.06 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувь нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны 13.8 хувийг эзэллээ. Хятадын худалдааны хоёр дахь том түнш Америк хэвээр байна. БНХАУ-аас АНУ-д экспортолсон хэмжээ 2.27 их наяд юаньд хүрч 7.4 хувиар нэмэгдсэн бол Америкаас импортолсон хэмжээ 798 тэрбум 130 сая юаньд хүрч 3.8 хувиар нэмэгдсэн гэжээ.  

Хятад, Америк хоёр талын худалдаа харилцан нөхвөрлөх чанартай, зах зээлийн сонголт ч хоёр орныг үр ашгийн уялдаатай болгосон. Хятад улс аж үйлдвэрийн бүрэн бүтэн гинжин холбоотой, боловсруулан үйлдвэрлэх хүчин ихтэй. Америкийн зах зээл ч Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ихээхэн түшиглэдэг гэж Ли Күйвэнь хэлсэн байна. 

 


Их уншсан

холбоотой мэдээ