Хятадын бараа худалдааны экспорт импорт нэмэгдэв

2018-10-12 15:23:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд нийтэлсэн Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл, Хятадын эхний гурван улирлын худалдааны экспорт импортын ерөнхий хэмжээ 22.28 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар өсжээ. Үүнд экспорт 11.86 их наяд юаньд хүрч 6.5 хувиар, импорт 10.42 их наяд юаньд хүрч 14.1 хувиар өссөн бол худалдааны ашгийн зөрөө 1.44 их наяд юаньд хүрч 28.3 хувиар буурсан байна.  

Тоо баримтаас үзвэл, гуравдугаар улирлын Хятадын экспорт импортын ерөнхий хэмжээ 8.17 их наяд юань хүрч, 13.8 хувиар өссөн нь өмнөх хоёр улирлынхаас өндөр үзүүлэлт юм. 

 

Их уншсан

холбоотой мэдээ